Леогийн ээлжит бүсгүй мөн л супермодель

img

  “Титаник”-ийн гол дүрийг чадварлаг бүтээсэн жүжигчин Леонардо ДиКаприо модель бүсгүйчүүдийг бээлий шиг сольдог нэгэн. Нэгэнтээ тэрбээр “Модель бүсгүйчүүд олон жилээр гэрээ байгуулдаг болохоор юу юугүй хүүхэд төрүүлээд байдаггүй. Дараа нь салахад амар” гэж ярилцлага өгч байсан нь үнэн бололтой. Хоёрхон долоо хоногийн өмнө Германы медель Тонм Гарннтай хөтлөлцөөд явж байсан тэр өнөөдөр Бразилийн модель Кэт Торрестой үерхэж байгаа гэнэ. Леонардо ДиКаприо 38 настай. Кэт Торрес “Би Леотой Каннд нэг зочид буудалд байсан. Бид харилцаагаа хэнд ч дэлгэхгүй гэсэн л дээ. Тэр намайг юу гэж бодох бол” гэж нууцаа дэлгэсэн  байна. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ