Түүхэн зураг худалдана

img

  Америкийн дуудлага худалдааны Cowan’s Auctions компани тус улсын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедигийн амь үрэгдэх үеэр авсан гэрэл зургийг дуудлага худалдаанд оруулахаа зарлажээ. Эмгэнэлт явдлын зургийг Цинцинатт мужийн гэрийн  эзэгтэй Мэри Энн Мурмэн Крамер өөрийн Polaroid аппаратдаа буулгасан аж. Дуудлага худалдаа ирэх сарын 15-нд Кеннедигийн амь үрэгдсэний 50 жилийн үеэр болно. Зохион байгуулагчид энэхүү дуудлага худалдаанаас 50-75 мянган ам.доллар олно гэж тооцжээ. Гэрэл зургийг авсан 81 настай эмэгтэй “Бид болсон хэргээс хэдхэн метрийн зайд байсан. Бид Жекийн “бурхан минь түүнийг буудчихлаа” гэж хэлэхийг сонссон” гэжээ. Кеннедигийн аллагын дараа мөрдөн байцаагчид түүний гэрэл зургийг авсан ч дараа нь буцаан өгсөн байна. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ