
Их Британийн Эрүүл мэндийн яам ганцаардалттай тэмцэх кампанит ажил өрнүүлж эхэллээ. Эрүүл мэндийн сайд Жереми Хантын мэдээлснээр тус улсын 800 мянган гаруй ганц бие хөгшин “мартагдсан” гэнэ. Тэрбээр энэ тоог хэлэхдээ энэ бол манай улсын гутамшиг гээд иргэдээ хөгшидтэй ядаж ярилцах хэрэгтэй уриалсан байна.
“Манайд хэдэн зуун мянган ганц бие хөгшин хүн байна. Мөн үлдсэн таван сая гаруй нь орой зурагтын өмнө сууж байна. Хэн нэгэнд тусалж, зочлохоор очиж ярилцаж суух тийм хэцүү гэж үү. Энэ бол ичгэвтэр хэрэг” гэж сайд мэдэгджээ.
Сайд асрамжийн газрыг хамгийн боломжгүй үед сонгодог, эцэг, эхээ хүндэлдэг Азийн орнуудаас үлгэр жишээ авахыг залуу иргэддээ уриалжээ. Тэрбээр мөн Англи улс Европт хөгшчүүлээ асардаг үлгэр жишээ үзүүлэх ёстой гэсэн байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ