Уулархаг нутгаар шөнөдөө 15-20 хэм хүртэл хүйтэрнэ
Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллэж байгаагаар энэ сарын 21-нд ихэнх нутгаар, 22,23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд зүүн зүгийн нутгаар цас орж, салхи хойноос секундэд 18-20 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байх юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ