
Улаанбаатар хотоо унадаг дугуйн замтай, дэлхийн хотуудын хэмжээнд дүйцэхүйц орчин үеийн хот болгохын төлөө “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг санаачлаад байгаа билээ.
Уг төслийн хүрээнд 143,7 км унадаг дугуйн зам, 99 зогсоол хийх бөгөөд төсөл батлагдсан тохиолдолд гүйцэтгэх хугацаа нь 3 жил байх юм. Төсөл хэрэгжсэнээр нийслэл хотын тулгамдсан асуудал болох автозамын түгжрэл, агаарын бохирдолд тодорхой хэмжээний эерэг хувь нэмрээ оруулна хэмээн төсөл санаачлагчид үзэж байгаа. Энэхүү төслийн хүрээнд өнөөдөр "Унадаг дугуйтай Улаанбаатар" парад болно. Парад Чингисийн талбайд 11.30 цагт эхлэх бөгөөд Чингисийн талбай-Зүүн 4 зам-Баруун 4 зам хүртэл Чингисийн талбай гэсэн маршрутаар явах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ