“Тавантолгой”ХК-ийн хувьцаа 2.89 хувиар өсчээ
Монголын Хөрөнгийн бирж дээр энэ долоо хонгийн сүүлийн өдрийн арилжаагаар нийтдээ 44 хэлцэл хийгдэж, 16 ХК-ийн 43820 ширхэг хувьцаа арилжигджээ. Баасан гарагт явагдсан арилжааны нийт үнийн дүн нь 31 сая 643 мянга 783 төгрөг болсон байна. ТОП-20 индекс 13945.19 нэгж болж, өмнөх өдрөөсөө 11.41 нэгжээр буюу 0.08 хувиар өсчээ. Тухайн өдөр таван компанийн хувьцааны ханш өссөн бол мөн таван ХК-ийн ханш буурав. Харин зургаан компанийн хувьцаа тогтвортой үнэтэйгээр арилжигдсан байна.
Хувьцааны ханш нь хамгийн өсөлттэй гарсан компаниас дурдвал “Бэрх Уул” 3.45, “Тавантолгой” 2.89, “Ремикон” 1.16 хувиар тус тус өсчээ. Тэгвэл “Адуунчулуун” -7.38, “Монгол савхи” -7.08, “Ээрмэл” -3.85 хувиар буурсан байна.
5

А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ