Америкийн хөлгийн 35 гишүүнийг Энэхэгт саатуулжээ
Энэтхэгийн цагдаа нар АНУ-ын “AdvanFort” компанийн хөлгийн 35 гишүүнийг баривчилжээ хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ. “AdvanFort” компанийн хөлөг одоо Энэтхэгийн Тамилнад мужийн Тутикорин боомтод зогсож байгаа юм. Сьерра-Леон улсын далбаа бүхий “Seaman Guard Ohio” нэртэй уг хөлөг далайн шуурганаас зугтан, Тутикорин боомтод зөвшөөрөлгүй зогсчээ. Хөлөг онгоцыг шалгахад зэвсэг ачиж явсан тул гишүүдийг ийнхүү баривчлан саатуулсан байна. Хууль хяналтын байгууллага шалгалт хийж дуустал хөлгийн гишүүдийн паспортыг өгөхгүй аж. Дашрамд АНУ-ын “AdvanFort” компани нь тэнгисийн аюулгүй байдлын асуудлаар ажилладаг юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ