Герман Еврозоныг тараахгүйн тулд Грек, Ирланд, Португаль улсуудыг чирсээр байх болно
Дэлхийн нөлөө бүхий, хамгийн том эдийн засаг болох АНУ-ын эдийн засагт өсөх хандлага ажиглагдаж байгаа юм байна. Америкийн эдийн засаг өсөхийн хэрээр дэлхийн эдийн засаг тогтвортой болдог. Хэдийгээр Хятад улсын эдийн засаг томорч байгаа ч АНУ-ын эдийн засгаас 3 дахин бага байгаа нь Америк ойрын хэдэн жилдээ дэлхийн хамгийн том нөлөө бүхий эдийн засаг хэвээр байхыг илтгэж байгаа юм. Түүнчлэн, Америкийн эдийн засгийн өсөлт дотоод асуудлуудаа шийдээд явна, ажилгүйдлийн төвшин буурах байх гэсэн найдлага эдийн засагчдад байна.
Гэхдээ эдийн засгийн хямрал үргэлжилсээр байх болно гэдгийг хэлж байгаа юм. Герман зэрэг Европын хүчирхэг эдийн засагтай орон Еврозоныг тараахгүйн тулд Грек, Ирланд, Португаль улсуудыг чирсээр явах болно гэж байна. Японы эдийн засаг мөн өсөх хандлагатай байгаа юм байна. АНУ, Япон, Герман зэрэг дэлхийн нийт эдийн засгийн 50 хувийг дангаараа атгадаг хөгжсөн орнуудын эдийн засагт нааштай үр дүн гарахад л дэлхийн эдийн засаг өснө гэжээ.
Хятад, Энэтхэг, Бразиль улсуудын эдийн засаг өсөлтийн хурдаа алдахгүй. Геополитикийн хувьд Умард Солонгос, Иран, Пакистан улсууд дэлхийн халуун цэгүүд хэвээр байна. Гэхдээ аль ч улс дэлхийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц хямрал мөргөлдөөнийг үүсгэхгүй. Жишээ нь Умард Солонгосыг Хятадтай нийлж шахаанд оруулсан хэвээр байна. Израйль АНУ-ууд Иран руу дайрахгүй. Пакистаны эрх баригчид цэргийн эргэлт эсвэл Жихадын дайчдад эрх мэдлээ өгөхгүй. Аюулгүй байдлыг сайтар сахиж байгаа гэжээ. Гэхдээ өнгөрсөн жилүүдийг харж байхад жилд заавал нэг хүний санаанд оромгүй содон үйл явдал болдог. Тэгэхээр 2011 онд тэр нь юу байхыг тааж хэлшгүй. Гэхдээ хамгийн гол нь дэлхийн эдийн засаг сайжирч, өсөх магадлал өндөр байна гэж CNN –ийн тоймч Фарийд Закариа хэлж байна.
Н. ЭДДИ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ