Селена Гомез: Жастин надаас салахдаа охин шиг л уйлж байсан

img

Залуу уран бүтээлч Селена Гомезийн “Vogue сэтгүүлд өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

.

-Хэдийгээр хүүхэдтэй болоогүй ч гэсэн өөрөө өөрийгөө аваад явдаг том бүсгүй болсны хувьд ээжийнхээ талаархи бодлоо хуваалцаач?

-Би жаахан байхдаа аав ээж хоёрыгоо ерөөсөө ойлгодоггүй байсан. Тэр хоёр маань надтай хамтдаа байдаггүй. Миний нүдэнд цуг явж ерөөсөө харагдаагүй. Одоо бодох нь ээ, тухайн үед аав ээж хоёрыгоо хамтдаа явж байгааг харна гэж бодохоор хонгилын үзүүрт ч гэрэл гардаггүй байсан. Ээж маань намайг сайхан амьдруулахын тулд байнга маш хүнд ажил хийдэг. Хэрвээ би юу ч хийхгүй тэндээ л байсан бол одоо ямар хүн болох талаар бодохоос ч айдаг. Гэхдээ одоо би энэ хийж байгаа ажилдаа дуртай. Өсч том болохын хэрээр жаргалтай сайхан байна. Би ер нь хоёр хүүхэдтэй болно гэж боддог. Насны эцэст л хүнд хүнээс илүү зүйл хэрэггүй байдаг юм гэдгийг ойлгох байх гэж боддог шүү.

.

-Чамайг “UNICEF”-ийн залуу элчин сайд болоход чинь гайхсан шүү?

-Би тухайн үед ээжтэйгээ Гана руу явж UNICEF-т очсон. Тэр үе бол миний амьдралыг өөрчилсөн аялал байсан л даа. Хуванцраар лонх, резинэн тууз хийх зэргээр чөлөөт цагаа бяцхан хүүхдүүдтэй үнэхээр сайхан өнгөрөөсөн. Тэнд цугларсан хүүхдүүд бүгд л жаргалтай харагдаж байсан. Тэр хүүхдүүд хааяа ч болов санаа зовохгүй зугаацаж байгааг харах сайхан байсан. Тэд үнэхээр өрөвдөлтэй. Жаахан ч хамаагүй эрдэм номтой болохыг хүсдэг.

.

-Чиний хувийн амьдрал одоо ямар байна вэ?

-Би ичимхий охин байсан. Одоо мэдээж тийм биш. Дэлхийн томоохон сургуулиудын нэгд сурч хүмүүжсэн. “Дисней” сувагт ажиллалаа. Амьдрал сайхан л байна шүү дээ. Хүн болгон л хайртай учирдаг. Алддаг. Би нэг их чалчаа биш болохоор олон юм яриад байдаггүй. Тэгээд ч миний эргэн тойронд сайн хүмүүс байдаг болохоор олон юм ярьж, тайлбар тавилтгүй намайг ойлгочихдог.

.

-Анхны хайраа Жастинд өгсөн гэдэг чинь үнэн үү?

-Бид хоёр цагийг маш зугаатай өнгөрүүлсэнээ хэнээс ч нуухгүй. Би түүнд ухаанаа алдатлаа хайртай байсан. Хажуунаас минь холдоход л эвгүй санагдаж, алхам тутамдаа цуг байхыг хүсдэг байсан. Одоо бодох нээ, миний анхны хайр байсан юм байна. Түүнээс салсаныхаа дараа хичнээн их уйлсан гээч, инээдэмтэй юм.

_

-Яагаад инээдэмтэй гэж, та хоёр яагаад салсан юм бэ. Уг нь их хөөрхөн хос байсан санагдаж байсан?

-Тэр миний нэр хүндийг ашиглаж гарч ирсэн. Тэр зүгээр л нэг уран бүтээлч болох гээд явж байхад, би аль хэдийнэ байр сууриа олчихсон байсан. Тэр 16 настайдаа тайзан дээр гарч ирэхэд би тайзан дээр 5 жил амьдарчихсан нэгэн байсан шүү дээ. Анх “MTV” наадмын үеэр болзохыг гуйж байсан. Би ч дуртайяа зөвшөөрч билээ. Харин нэг жил хэртэй үерхээд ирсэн чинь мэдэхгүй ааш араншин гараад ирсэн үнэхээр аймаар. Тэгээд л салсан.  Би тэрний талаар ярихыг хүсэхгүй байна. Нэг зүйлийн хэлэхэд, Жастин надаас салахдаа охин шиг л уйлж байсан. /Инээв/.

_

-Ямар нэгэн шинэ харилцаа эхлүүлэх талаар бодож байна уу?

-Үгүй дээ. Жил хэртэй хайрын харилцаанд орохыг хүсэхгүй байна.

.

-Өнөөдөр чи урлагийн ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн болсон байна. Энэ амжилтад хэрхэн хүрсэн гэж боддог вэ?

-Миний гэр бүл, найз нөхөд маань намайг үргэлж дэмждэг. Үүний хүчинд л би өдий зэрэгтэй явж байна. Хамгийн гол нь би үнэхээр азтай. Надад хааяа ч гэсэн энэ байдлаасаа залхаж, хэцүү санагдах онцгүй мэдрэмж төрдөггүй гээд л бод. Миний амьдрал үнэхээрийн гайхалтай. Яагаад гэхээр би эрүүл саруул, намайг хайрладаг гэр бүл найз нөхөд, фэнүүд маань ч байна. Бас би муу муухай зүйл бодох дургүй. Эргэн тойронд минь байгаа хүмүүс ч хар бараан хэрэггүй зүйлийг ойшоодоггүй юм.

.

-Олны анхааралд байхаар дарамттай санагдах үе байна биз?

-Тийм үе байна аа. Гэхдээ хүн бүрийн амьдралд дарамттай санагдах үе байдаг шүү дээ. Миний үеийнхэн одоо коллежид сурч хичээл номноосоо болж стресстэж байгаа. Бусад нь гэр орон, байшин яаж худалдаж авах зэргээр дарамттай тулгардаг л байх. Хүн болгоны амьдралд дарамт байдаг. Гэхдээ миний хувьд тэр дарамт нь арай өөр юм болов уу.

.

-Хэвлэлээр чиний тухай янз бүрийн хов жив бичигддэг шүү дээ?

-Уг нь хов живнээс аль болох хол байхыг хүсдэг. Даанч миний хийдэг ажил хов живнээс холуур байх боломжгүй юм. Миний талаар янз бүрийн зүйл, хов жив гарсан байдаг л даа. Хааяа уншаад эвгүй санагддаг юм. Гэхдээ миний амьдрал яг тэр бичээд байдаг шиг биш. Тэгээд ч би тэрийг нь нэг их тоодоггүй.

.

-Хэрвээ найз чинь чамаас урвах юм бол дахин нэг боломж олгож чадах уу?

-Би боломж олгож чадна аа. Гэхдээ хоёроос илүү боломж олгож чадахгүй байх. Би энэ сэдвээр ярих их дуртай. Хэдийгээр түүнийг хүндэлж хайрлаж, хоёр удаа боломж олголоо ч эцсийн эцэст шударга бус, урвагч хэвээрээ байвал цаашид итгэж чадахгүй. Чи тэртэй тэргүй энэ хүнийг өөрчилж чадахгүй шүү дээ.

.

-Өсвөр үеийнхэнд юу гэж зөвлөгөө өгөх вэ?

-Маш энгийн л зөвлөгөө өгмөөр байна. Чи өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсч түүнийхээ төлөө л тууштай зүтгэ. Хэрвээ энэ чиний жинхэнэ хүсэл мөрөөдөл биш бол заавал тэр замаар явах шаардлагагүй. Яагаад гэвэл чи үнэн сэтгэлээсээ хүсээгүй бол амжилтад хүрэх нь юу л бол. Түүнээс аз жаргалыг ч мэдэрч чадахгүй шүү дээ.

.

-Амьдралд тохиолдсон хамгийн сайхан мөчөө хуваалцаач?

-Юу ч гэхэв дээ. Өнөөдөр хүрсэн бяцхан оргил минь надад хангалттай сайхан байна. Өнөөдрөөр амьдрах хамгийн сайхан шүү дээ. Ирээдүйд ирэх аз жаргалын төлөө амьдрахын хүсч байна.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hmmm:
yag unendee bol selena taizan dr ydaan amidarsan ch usvur nasniihnii DL iin l od bsan harin justin delhiin hemjeenii shuteen bolj chadsan ter justinii nz ohin gdgeeree l iluu nasand huregchded tanigdsan shuu dee
2013-10-22
hhhhh:
jaahan ohin gehed hetsuu huuhen gehed hetsuu yag yu gemeer ch yum sonin
2013-10-21
baagii:
hoorhon bvsgvi shvv
2013-10-21
sonin nuurtei ohin:
neeg sonin tsarairai sanagddag yamaa.
2013-10-21
enhuush:
hoorhon shuu dajgui yrilstlaga ba
2013-10-21
ариунаа :
хөөрхөн охин шүү
2013-10-20
хөөрхөн :
хөөрхөн охин шүү таалагдаж байна
2013-10-20