Онлайнаар төлбөрөө төлөх боломж бүрдүүлнэ
УБЦТС ТӨХК “Иргэд, төрийн үйлчилгээний ТҮЦ машин”-аар цахилгааны мэдээлэл авах, төлбөрөө төлөх боломжтой болсон байна. Харин оны эцэс гэхэд тус компаниас онлайн төлбөр тооцооны асуудлыг бүрэн шийдэх зорилт тавьжээ.
1
Цахилгаанаар хангах үйл ажиллагааны чиглэлээр УБЦТС ТӨХК-аас Налайх дүүрэг, Төв аймгийн сумдад оршин суудаг 2661, нийслэлийн орон сууцны 5339 хэрэглэгчийн механик тоолуурыг электрон тоолуураар сольж суурилуулахаар болжээ. Мөн захын дүүргүүдийн гэр хорооллын гэрээгүй, тоолуургүй задгайгаар холбогдсон, гэрэл цахилгаангүй 936 хэрэглэгчийг нэгдсэн щит бүхий электрон тоолуураар хангахаа мэдэгдсэн байна. Түүнчлэн тоолууртай боловч гэртээ нэвтрүүлдэггүй амины орон сууцтай 300 хэрэглэгчийг тусгай щит бүхий 100A-ийн шууд тоолуураар үнэ төлбөргүй хангах ажлыг хийхээр болжээ.
1
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ