Зарим нутгаар цасан шуурга шуурна

img

Өнөөдөр Архангайн зүүн, Булган, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговийн нутаг, Говь-Алтайн хойд, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Ихэнх   нутгаар солигдмол үүлтэй. Төвийн ихэнх нутаг, говь болон зүүн зүгийн нутгийн   баруун хэсгээр цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говийн нутгийн ихэнх, баруун болон төвийн нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 хэм хүйтэн, говийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр 1-6 хэм, зүүн зүгийн нутгийн өмнөд, говийн   нутгийн зүүн хэсгээр 8-13 градус дулаан, бусад нутгаар 3-8 хэм  хэм байна.

Улаанбаатарт үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч 3-5 хэм хүйтэн байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ