Аргентинд галт тэрэг замаасаа гарчээ
Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо галт тэрэг тооромслож чадаагүйгээс зогсоолын шонг хэтэрч, томоохон осол гарсан байна. Галт тэрэг зогсох ёстой газраа зогсч чадаагүйгээс хашлага мөргөж, улмаар вагон дотор байсан 200 гаруй иргэн гэмтсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Зорчигчид осол гарахаас өмнө л галт тэрэг их сонин яваад байсныг анзаарснаа цагдаа нарт ярьсан аж. Зорчигчид галт тэрэг Буэнос-Айрес хотын дэргэдүүр явж байхдаа үе үе хүчтэй тооромслож хэсэг хугацааны дараа явж эхэлсэн гэнэ. Нэг км орчим явж байснаа жолооч маш чангаар дуу алдаж, замаасаа гарсан тухай мэдэгджээ.
Ослыг цагдаа, мэргэжлийн хүмүүс шалгаж, шалтгааныг магадлан тогтоохоор ажиллаж эхэлжээ. Галт тэрэгний жолоочийг цагдаагийнхан хориод байгаа аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ