Монгол Даатгал ХХК-ын Багануур дахь салбар үйлчилгээгээ өргөжүүллээ
Монгол Даатгал ХХК нь байгуулагдаад тасралтгүй 79 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй даатгалын ууган компани билээ. Орон нутагт бүх аймагт салбаруудтай бөгөөд тухайн аймаг сумдуудад даатгалын үйлчилгээг иргэд болон байгууллагад хүргэн ажилласаар ирсэн юм.
6
Багануур салбарын үйл ажиллагаа нь жилээс жилд өргөжин тэлж, харилцагч үйлчилүүлэгч дээдлэн үйлчилгээгээ улам сайжруулж, тохь тухтай орчинд түргэн шуурхай үйлчлүүлэх болмж бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байгаагийн бөгөөд энэ сарын 18-ны билэгт сайн өдөр шинэ байрныхаа нээлтийг ёслол төгөлдөр хийлээ.
6
Багануур дүүрэгт даатгалын байгууллага үүсэн хөгжиж Монгол Улсын Даатгалын тухай хууль тогтоомжийг дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчилан, даатгалын 50 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлсээр ирсэн 35 жилийн түүхэн хуудаснаа эргэн харахад өнгөрсөн 35 жил манай салбарын тухайд нөөц сангийн нөхөн төлбөр олгох хөрөнгийн хүрэлцээтэй эх үүсвэртэй, санхүүгийн чадвар бэхжсэн мөнгөн хөрөнгийн хуримтлалтай, даатгалын ажил үйлчилгээг эрхлэн явуулах шинэ дэвшилтэт техник, ажиллах мэргэжилтнээр бүрэн хангагдсан, даатгуулагчиддаа нэр хүндтэй, хамтран ажиллах итгэл найдварыг нь хүлээсэн салбар болж бэхжсэн он жилүүд байсан гэхэд болно.
6
Энэ түүхэн 35 жилийн хуудсыг бүтээлцэхэд нөр их хөдөлмөр, оюун санаа, итгэл сэтгэлээ зориулж ажиллаж байсан үе үеийн дарга, ажилчид, төлөөлөгчид, харилцагчид даатгуулагч нартаа салбарынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, юу санасан есөн хүсэл тань биелэн, осол эндэлгүй энх тунх аз жаргал дүүрэн байхын өлзий хутаг ерөөе.
7


СЭТГЭГДЭЛ БИЧИХ