Берлусконид парламент хаалттай боллоо

img

Италийн ерөнхий сайд асан Силвио Берлускони татвараас зайлсхийсэн хэргээр шийтгэгдэж, хоёр жилийн хугацаанд Италийн парламентад хөл тавих эрхгүй боллоо. Энэ хориг нь Италийн парламентыг ямар ч нам тэргүүлсэн хамаарах бөгөөд Италийн сенатууд түүнийг улс төрийн тавцанд дахин хүч үзэхийг хориглосон гэж “ВВС” агентлаг мэдээллээ.

Берлускони энэ сарын эхээр дахин засгийн газрын гишүүнээр ажиллах хүсэлтээ гаргаж, сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд байсан ч түүнд нэр дэвшигчийн орон зай олдоогүй юм. Хэрэв тэр сонгуульд ялалт байгуулж, парламентын гишүүн болсон бол Берлусконитой холбоотой татварын хэрэг хүчингүй болох аюултай байжээ. Үүнээс гадна Силвио Берлускониг насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан гэх хэргээр энэ сарын сүүлээр дахин шүүх хурал болох юм. Олон улсын ажиглагчид үзэж буйгаар Берлускони тус хэргээс болж дахин хэдэн жил улс төрөөс холдох бололтой гэжээ. Берлускони хоёр сарын хугацаатай томоохон худалдааны төв, захын хогийн савыг цэвэрлэж эхэлсэн юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
Mongold hezeech heregjihgui bizdee.hun hugalj baihad duuguil bna.iim shudarga Es gej baihuu.
2013-10-21
zochin:
za manaihaas iim mayagaar shiitgeliig n uguud narantuul,harhorinii hog tseverluuleh garuudiig jagsaah l heregtei bna da....................
2013-10-21