Ким Кардашьян: Үнэхээр мөнгөтэй юу гэдгийг цагаар нь хараад л мэднэ
“Twitter” дээрээ таван сая дагалдагчтайгаас гадна “Keeping up with the Kardashians” реалити шоу нь шинэ анги гарах тусам үзэгчдийн тоогоо сая саяар нэмсээр байдаг нь түүний ямар увидас нөлөөллөдгийг хэн ч таашгүй. “Реалити шоу нь ганц, хоёр анги гараад дуусч болох байсан ч, тэр түүнээс ч ихийг бүтээх боломжийг харсан. Тэр хүссэндээ хүрч чадах бүсгүй” гэж “E” сувгийн гүйцэтгэх захирал “Eliot Goldberg” түүнийг тодорхойлжээ. Харин тэр өөрийгөө зөвхөн реалити од гэж хардаггүй. “Би бол бизнес эрхлэгч” гэж дүгнэжээ. Kим Кардашьян өөрийн гэсэн нэрийн хувцас, аксессуар, фитнесс DVD, арьс борлуулах тос, мөн сүрчиг гаргаад амжсан нэгэн юм. Ким төрсөнийхөө дараа анх удаагаа “Bazaar” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
.

-Хэд хэдэн удаа тэмдэглэсэн шүү. Лас Вегаст нэг, Нью Йоркт 2-3 ч удаа. Эхлээд “32” гэхээр нэг л сонин байсан. 32 гэдэг чинь албан ёсоор “том хүн” болсны дохио шүү дээ./инээв/ Харин Лас Вегаст төрсөн өдрөө гайхалтай тэмдэглэсний дараа намайг гоё юм хүлээж байгааг ойлгосон. Ганц авах юм нь хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдээгүй учир хэн ч намайг ангуучлаагүй.
.
-Төрсөн өдрийн чинь бялуу нэг сая долларын үнэтэй байсан гэдэг үнэн үү?
-Юу гэж дээ. Нэг компанийн миний нэрийг ашиглаж, нэр хүндээ өсгөх гэсэн оролдлого. Би түүнийх нь талаар интернэтээр цацаж, тэр цуурхлыг дарсан. Сая долларын үнэтэй бялуу байвал инээдтэй биз дээ. Түүний оронд өөрөө жижигхэн “cupcake” идээд, тэр мөнгөө өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст хандивласан нь дээр гэж бодож байна. Хүмүүс их сонин намайг хэтэрхий үнэтэй юм хэрэглэдэг. Нэг өмссөн хувцсаа дахиж өмсдөггүй гээд л ам уралдаж ярьдаг. Өглөө болгон миний талаар шинэ таамаглалууд байх үнэхээр төвөгтэй. Насанд хүрсэн эрчүүдийн ихэнх нь намайг төрхөөсөө өмнө, унтахдаа нүцгэн унтдаг гэж боддог байсан. Би юу гэж тэгэж гаж аашлах билээ дээ.
.
-Хайртай залуу чинь юу бэлэглэв? Анх болзож л байхдаа аймаар үнэтэй машин бэлэглэж байсан биз дээ?
-Гэр бүлийнхэн, найзууд маань надад гайхалтай бэлэг бэлдсэн байсан. Яаж нэгийг нь сонгох юм бэ. Бүгдээрээ л таалагдсан. Харин Кейни Уэстийн хувьд надад ягаан алмаазан хүзүүний зүүлт бэлэглэсэн. Тэр бэлэг учраас би хэдэн төгрөгийн үнэтэйг нь сайн мэдэхгүй л байна. Надад маш их таалагдсан шүү. Хэлэхийн аргагүй. Эмэгтэй хүн болсон хойно иймэрхүү зүйлийг чинь бараг зүүдлэх юм байна шүү дээ.
.
-Амьдрал чинь зогсолтгүй буцалж байгаа харагддаг. “Twitter”, “Facebook” нүүрний чинь уншигчдын тоо асар хурдтай нэмэгдсээр. Юм бичиж, зураг оруулж яаж амждаг юм бэ?
-Би шүтэн бишрэгчидтэйгээ холбогдох дуртай. Хичээвэл яаж ийж байгаад л цаг гаргаж чадна шүү дээ. Бас “Kimkardashian.com” блогоо байнга хөтөлдөг. Охинтойгоо хоёулахнаа байхдаа “миний сахиусан тэнгэр харж байна уу” ээжийг нь дагадаг хайрладаг зуу зуун охид хөвгүүд байдаг гээд л ярих их дуртай. Тэгэж ярьж байх даа олон зураг хийчихсэн суудаг. Тэр зургуудыг минь сэтгүүлч нар шар мэдээ хийгээд л үнэхээр хэцүү. Тайван амьдрах боломж олгохгүй.
.
-Зав чөлөө гарсан үедээ юу хийдэг вэ?
-Иллэг хийлгэж, хумсаа янзлуулах дуртай. Зөвхөн өөртөө цаг зарцуулах сайхан байдаг байсан. Одоо хүүхэдтэй болчихсон учраас хамаг цагаа түүндээ зориулж байна. Тэр минь тун жоохон байгаа учраас цаг завыг минь ховс гээд л үрээд дуусдаг. Төрсний дараах таргалалттайгаа тэмцэхийн тулд байнгын дасгал сургуулилт хийж байгаа.
.
-Мэдээж таныг хайрлаж хүндэлдэг үнэнч шүтэн бишрэгч цөөнгүй л биз дээ. Тэдэнд зориулан сургаал айлдаач?
-Өөрөөрөө л бай. Хэн нэгэнд таалагдах гэж, бусдыг баярлуулах гээд өөрийгөө хэзээ ч бүү өөрчил. Өөрөөрөө байвал чамд яг тохирох хүн чиний гоо үзэсгэлэнг чинь хайрлана. Тиймээ намайг хайрладаг хүн цөөнгүй бий гэдэгт үргэлж итгэлтэй байдаг.
.
-Чамайг дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэдэг. Ямар ч залууг сонгосон чинийх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Эрэгтэй хүний ямар чанар түүнийг бусдаас онцгой болгодог вэ?
-Баярлалаа. Өөртөө итгэлтэй залуу үргэлж бусдаас ялгардаг. Амьдралын бүх цаг мөчөөс таашаал авч чаддаг байх хэрэгтэй, тийм л залуус бол бурханы бүтээл. Өөртөө итгэлтэй сайхан залуус хар өнгөн дундаас ялгарах цагаан өнгө гэдгийг санах хэрэгтэй.
.
-Кейни Уэст энэ төрөлд багтах уу, та түүнд чинь сэтгэлээсээ хайртай юу?
-Энэ төрөл ч гэлтгүй, тэр бол хэлэхийн аргагүй сайхан залуу. Би түүнд аминаасаа илүү хайртай. Түүний насан туршийн түшиг байхыг хүсч байна.
.
-Чамд нэг залуу таалагдлаа гэхэд чи өөрөө очиж танилцах уу. Эсвэл ирэхийг нь хүлээдэг эмэгтэйчүүдийн нэг үү?
-Би тийм хоёрын хооронд зантай биш ээ. Гэхдээ тэр эхний алхмыг хийж, хэд хэдэн удаа ярилцвал тааралдах үедээ би түрүүлж “Сайн уу” гэх байх. Тэр оройн хоолонд уривал, гарын цагийг нь эхэлж харна. Тэр үнэхээр мөнгөтэй юу гэдгийг цагаар нь хараад л мэднэ шүү дээ. Арчаагүй эр хүн цаггүй явдаг юм.
_
-Өөрийгөө сайхнаар мэдрэхийг хүсвэл ямар хувцас сонгодог вэ?
-Леггинс, пиджак, ороолт, өсгийтэй гутал. Энгийн боловч дээр нь том нарны шил, гоё цүнх зүүчихвэл хээнцэр харагддаг. Хэрвээ үдшийн хатан хаан байхыг хүсч байгаа бол биеэ барьсан сонгодог өнгүүдийн даашинз өмсч бай. Тэгвэл зөрсөн болгон эргэж харах болно шүү. Эгчийн хувиар захиж байна.
_

-Миний өгзөг хиймэл биш, OK. Хамгаалах гэсээр байтал залхаж гүйцлээ. Хиймэл эрхтэнээ гайхуулдаг тэнэг гар би биш.
.
-Таны хамгийн чөлөөтэй байдаг үе чинь?
-Би будгаа арилгаж, сул өмдөө өмсөхөөрөө өөрийнхөөрөө болдог. Гартаа амттай кекс барьчихсан бол бусдаас нэг их ялгарах юмгүй л харагдах байх.
.
-Эгч, дүү нараасаа ялгаатай тал гэвэл?
-Бүгд өөрийн гэсэн стильтэй. Бас тэд уух дуртай. Харин би хатуу юм огт амсдаггүй. Энэ бол миний давуу тал шүү.
.
-Толигор арьстай байхын нууц?-Будгаа тогтмол арилгаж байх, нойроо хангалттай авах, аль болох их ус уух.
-Гэнэт л ийм их алдартай болчихсон уу?
-Ихэнх хүмүүс намайг өгзөгөөрөө алдартай болсон гэж боддог. Мөнгөтэй нэгний өвөрт орж, өнөөдрийн амжилтадаа хүрсэн гэсэн. Энэ бол 99 хувь нь худлаа. Та нар гайхаж магад яагаад 100 хувь биш гэж. Нэг хувьд нь юу багтаж байна вэ гэвэл. Би гарч ирэхийн тулд бусдаас илүү байх хэрэгтэй гэсэн нэг арга хэрэглэсэн. Хэт задгай хувцас өмсөж, охидууд өмсч чадахгүй тэр он жилүүдэд би чадахгүй юмыг нь хийж чадсан шүү дээ. Оюуны хүчээс илүү, гоо сайхны хүчийг илүү ашигласан минь өнөөдрийн би болон хувирсан юм.
.
-Ким эрэгтэй хүн рүү нэг удаа харахад л ухаан алдуулдаг гэж олон залуусаас сонсч байлаа?
-Наадахтай чинь бол санал нэгдэнэ шүү /Инээв/.
-Охиноо ямар мэргэжилтэй болгохыг хүсч байна?
-Сайн мэдэхгүй байна. Өөрөө хэн байхыг хүснэ тэр үед л би шийдвэрээ гаргах болно. Харин одоо бол би түүнийг эрүүл саруул байлгахыг л хүсч байна. Тэр минь хязгааргүй гоо үзэсгэлэнтэй болно гэдэгт эргэлзэхгүй байна.
.
-Яагаад охиндоо ийм сонин нэр өгсөн юм бэ. “North West” гэж аавынх нь санаа байсан уу?
-Хойд зүгийн цус охины минь биеэр урсаж байгаа. Бас нэг нөлөөллөсөн зүйл бол яагаад нэгэн хэвийн байх хэрэгтэй гэж, тийм биз дээ. Том болоод өөрийнхөө нэрийн утгаа ойлгоод ээждээ баярлах болно доо.
.
-Дахиад хүүхэд гаргах уу?
-Бодож байгаа. Тэгэхдээ яг одоо биш. Биеэ буцаад хэвэнд нь оруулах хэрэгтэй байна.

:
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ