Капитал банк хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн “Жижиг зээл” олгож эхэллээ

img

Монгол улсын арилжааны анхны банк Капитал банк “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-ийн “Жижиг зээл”-ийг бүх салбар нэгжээрээ дамжуулан олгож эхэллээ.  Энэхүү жижиг зээл нь хугацаа урт, хүү бага учир жижиг бизнес эрхлэгчдэд нэн таатай зээл юм

Энэхүү зээлийг өрхийн эсвэл хувиараа аж ахуй эрхлэгч, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хүсч буй иргэн болон малчин, албан бус хөдөлмөр эрхлэгч иргэд авах боломжтой юм.

Та харъяа дүүрэг, орон нутгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний хэлтсээс тодорхойлолт аван Капитал банкны салбар, нэгжид хандан зээлийн хүсэлтээ шийдвэрлүүлээрэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ