Энэ сарын 21-22-нд багтаан ургац хураалтыг дуусгахаар төлөвлөжээ

7
Ургац хураалтын явцыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 11.1 хувиар ахиу байгаа бол төмс, хүнсний ногооны хураалт өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байгаа аж.
Тариалан эрхлэлтийг дэмжих сан 186 аж ахуйн нэгж, иргэдээс 19 мянган тонн, гурилын үйлдвэрүүд 85 мянган тонн, нийтдээ шинэ ургацаас 104 мянган тонн буудай хүлээн аваад байна.
7
10 дугаар сарын 17-18 –нд шилжих шөнө тариалангийн бүс нутгаар бага зэргийн бороо, нойтон цас орсон байна. Орон нутгаас авсан мэдээллээр орсон цас нь газрын өнгө бууралтуулах төдий бөгөөд ургац хураалт хэвийн үргэлжлэх боломжтой юм байна.
6
Энэ сарын 18-ны байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд Цагааннуур суманд 2500 га, Хушаат суманд 500 га, Алтанбулаг суманд 200 га, Хүдэр суманд 200 га үлджээ. Бусад сумдад хураалтын ажил дууссан мэдээтэй байна. Аймгийн хэмжээгээр ургац хураалтын ажил энэ сарын 21-22-ны орчимд бүрэн дуусахаар төлөвлөөд буй аж. Харин Төв аймгийн хувьд Борнуур, Аргалант суманд бага зэргийн цас оржээ. Тус аймгийн Аргалант суманд 400 га ангилсан талбай, Борнуур суманд 600 га ангилсан талбай, Эрдэнэсант суманд 600 га шууд хураалтын талбай тус тус хураагдаж байгаа мэдээ ирүүлжээ. Увс, Завхан аймгийн хувьд бага зэргийн цас орсон. Завханд 1200 га, Увс аймагт 1100 га талбай цасанд өртсөн байна. Хураалтын ажил өнөөдрөөс үргэлжлэх төлөвтэй байгаа аж.
6
Дашрамд дурдахад өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар цас орж, салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэн цасан болон шороон шуургатай байх төлөвтэй байна. Цаашдаа Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байгаа аж.
6
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ