Прокурорууд монгол бичгийн мэдлэгээ шалгуулна

img

Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуульд “Нийт прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг гурван жилд нэг удаа шалгаж, дүгнэнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу өнөөдрөөс эхлэн ирэх сарын 10-ныг хүртлэх хугацаанд улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт прокуроруудын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг Улсын ерөнхий прокуророор ахлуулсан мэргэжлийн зөвлөл шалгаж дүгнэнэ.

Шалгалтаар прокурор бүрийн сүүлийн гурван жилд хийсэн ажлын тоо чанарын үзүүлэлтийг гаргаж, тусгай сонжуураар шалгалт авна. Мөн эрүүгийн хэргийн зүйлчлэлийн талаар бодлого бодуулж, ажлын чанарын үзүүлэлт болон бусад асуудлаар ярилцлага хийж, монгол бичиг эзэмшсэн ур чадварыг шалгахын зэрэгцээ прокуророос гаргадаг эрх зүйн баримт бичгийг хэрхэн хууль зүйн үндэслэлтэй боловсруулж байгааг мөн шалгана.

Ингэснээр шалгалтын ажлын хэсэг прокурор бүрийн үйл ажиллагаа мэргэжлийн түвшинд үнэлэлт дүгнэлт өгөх бөгөөд тухайн прокурорын цаашид эрхлэн хариуцах ажил болон боловсон хүчний нөөцөд бүртгэх авах зэрэг ажлыг гүйцэтгэх улмаар боловсон хүчний талаар цаашид баримтлах бодлогыг тодорхойлох зэрэг ажлыг хийх аж.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
mongol bichgiig ter deer ueiin galigaar bish odoonii kiriil usgiin durmeer bichvel ih amarhan hun bolgon surnaa....... ternees umnuh huuchin galig gej zavaaeval ulger bolno doo.......
2013-10-22
irgen :
Ehleed sain zaachihaad daraa ni shalgaltaa avaasai da. yu yugui l odoo heregledeggui bichig usgiin shalgalt avaad yugaa hiideg bnaa. Tiim l yum bol odoonoos hereglej ehleech de. tegvel hun bur sergeegeed uzej harna sh de. zarim yuman deer arai ldenduu tuilshraad bhiimaa.
2013-10-21
Olloo:
Kirill bichgees ichij uhlee..
2013-10-21
ёёёё:
миний бодлоор 15 жилийн дараа Монгол улс монгол бичигээ төрийн албан бичиг болгох бх. үйл явдлыгн хөгжил тийшээ зүглээд бх шиг
2013-10-21