Жаклин Онассис нарын гэрлэлтийн нууцаас

img

АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедигийн эхнэр, тэргүүн хатагтай агсан Жаклин Кеннедигийн амьдрал бүхэлдээ оньсого шиг түүх билээ. Тэрээр нөхрөө нас барсны дараа 1968 оны аравдугаар сарын 20-ны өдөр Грекийн тэрбумтан Аристотель Онассистэй гэрлэж шуугиан тарьсан юм. Энэ гэрлэлт олон хүний тэр дундаа америкчуудын гайхшралын төрүүлсэн. Тэдний гэрлэлтийн талаарх зарим нууцлаг, сонин хачинг сонирхуулъя:

6

5

  1. Жакийг дүү нь Аристотель Онассистэй Америкийн тэргүүн хатагтайг танилцуулсан гэдэг. Грекийн тэрбумтан Жаклины дүүтэй гэрлэх санаатай байсан ч эгчийг нь хараад бодлоо өөрчилсөн гэж ойрын эх сурвалж нь ярьдаг. Жаки Жон Кеннеди, Роберт Кеннеди нарыг  эсэргүүцсээр байхад Онассисын тансаг хөлөг онгоцоор дүүгийн хээ хамт зугаалж эцэст нь тэрбумтан хоёр бүсгүйд бэлэг өгөхөд Жаклиных илүү үнэтэй байсан. Энэ бол Жон Кеннедиг алагдахаас ердөө сарын өмнө болсон хэрэг.
  2. Кеннедигийнхэн Онассист үнэнхүү дургүй байсан. Аристотель өөрийнхөө эрх ашигт бүгдийг нийцүүлж мөнгөөр бүхнийг зодож байв. Түүнийг аливаа хээл хахууль элдэвт буруутгах ямар ч үндэслэл олдоггүй, хэдийгээр үүнийг нь бүгд мэддэг байсан ч. Ерөнхийлөгчийн дүү ерөнхий прокурор Роберт Кеннеди Аристотелийн “мафийн” эсрэг дайн зарласан нь Жон Кеннедигийн үхлийн шалтгаан байсан гэж зарим хүн  үздэг. Харин Аристотель  Жон Кеннедиг үхсэний дараа бэлэвсэн эхнэртэй нь амрагийн харилцаа үүсгэж эхнэрээ болгосон билээ.
  3. Жаклин нөхрийнхөө үхлийн дараа үр хүүхдийг нь хороох бий гэхээс үхтлээ эмээж байснаас Аристотелийн нөмөрт орохыг хүссэн. Энэ гэрлэлтийг ганцхан Жон Кеннедигийн дүү Бобби Кеннеди л зөвшөөрөөгүй юм. Тэр өөрийг нь амьд байхад Жаки Онассистэй гэрлэхгүй гэж ил тод хэлж байв. Харамсалтай нь 1968 оны зургадугаар сарын 5-нд мөн л буудуулсан билээ. Түүнийг АНУ-ын ерөнхийлөгч болох өндөр магадлалтай гэж ажиглагчид үзэж байв.
  4. Роберт Кеннедигийн үхлийн дараа Жаклин хараал идсэн Америк орноос өөрийг нь авахыг хүсэх болсон гэдэг. Түүнд бэлэглэсэн тэрбумтны  гэрлэлтийн  бөгж 40 каратын алмаазтай   1,2 сая ам.долларын үнэтэй байв.  Хуримын ёслолыг Грекийн Скорпио арал дээр хийжээ. Хуриманд ердөө л 22 хүн оролцсон бөгөөд тусгайлан даашинз хийлгээгүй.
  5. Хуримын зураг хэвлэлд гарсны дараа америкчууд түүнийг урвагч гэж нэрлэж байв.
  6. Аристотель буюу Ари хурим хийснээс хэдхэн долоо хоногийн дараа хуучин амраг Мария Калластаа эргэн ирсэн. Гэвч үүнд Жаки эмзэглэсэнгүй. Түүнд мөнгө төгрөг үнэт эдлэл тансаг орчин байлаа. Гэрлэсэн эхний  жилдээ Жаклин 20 сая ам.доллар үрсэн байдаг.
  7. Онассисын хөрөнгө нүдэн дээр нь багасч байгаад санаа зовсон тэр эхнэрийнхээ араас мөрдөг хөлслөн юу хийж байгааг нь хянах болжээ. Жаклин ихэнхдээ Нью-Йоркт амьдарч байсан юм.Ари Кеннедигээс салахаар төлөвлөсөн ч ганц  хүү  Александр нь гэнэтийн ослоор амь үрэгдэж уй гашуугаас салахаа больсон юм. Тэр 1975 оны гуравдугаар сарын 15-нд Парисын эмнэлэгт нас барсан бөгөөд түүнийг сүүлчийнх нь өдөр хүртэл охин нь дүүтэй нь асарч байв.
  8.  Түүнийг нас барсны дараа Жаклины өмгөөлөгч өв хөрөнгийн маргаан гаргаж байгаагаа зарлалаа. Хэдийгээр тодорхой  өмч үлдээсэн ч энэ нь Жаклинд  хангалттай санагдаагүй юм.
  9. Харин Кристина Онассис Жаклинаас бүх харилцаагаа таслахын тулд 26 сая ам.доллар өгч байж салсан гэдэг.

6

Америкийн тэргүүн хатагтай гоо үзэсгэлэнгээрээ дэлхийд гайхуулсан бүсгүйг авч суух нь Грекийн тэрбумтны мөрөөдөл байж санасандаа хүрсэн ч тэд огтхон ч жаргаагүй юм. Харин Жаклин уйтгар гунигаа дарах мөнгө хэрэгтэй байлаа. Бүх зүйлийн зангилаа Аристотельд байсан гэж судлаачид үздэг. Түүний урт гар Жон Кеннедигийн аминд хүрсэн байж тун ч болзошгүй билээ.

.Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ