Эмэгтэй жүдочид хүрэл медаль хүртжээ
ОХУ-ын хотноо Дэлхийн тулааны урлагийн хоёрдугаар их наадам өнгөрсөн баасан гарагт эхэлсэн.
Тус тэмцээний жүдо бөхийн төрөлд манай эмэгтэй тамирчид багаараа хүрэл медаль хүртжээ. Уг тэмцээнд Японы баг түрүүлж, Бразил удаалсан бол Кубын бөхчүүд мөн хүрэл медалийн эзэн болжээ.
Энэ удаагийн тэмцээнд манай улсын эмэгтэй багийг МУГТ Х.Эрдэнэт-Од удирдан оролцож байгаа юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ