С.Ганбаатар:Төсвийн тодотгол байх ёсгүй

img

УИХ дахь бие даагчдын зөвлөл өнөөдөр хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын хуулийн талаар хэлэлцжээ. Төсвийн хуулийн төсөл хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатараас зарим зүйл хариулт авсан юм.

7

-Ирэх оны төсвийн хуулинд бие даагчдын зөвлөл ямар байр суурьтай байна вэ?

-Төсвийн хөрөнгө оруулалт энэ жил тасалдсан. Төсвийг боловсруулахдаа төсөвчид хөөсрүүлсэн байна гэж дүгнэсэн. Төсөвт 2013 онд нэг их наяд 524 сая төгрөгийн хөрөнгө оруулалт суутгасан  бол 2014 онд нэг тэрбум 250 сая төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалт суутгаж байна.  Үүнийгээ аманд ч үгүй, хамарт ч үгүй тараахаар нэг төмрын баяжуулах үйлдвэр бариач ээ, Монгол орон хадаасаа хийдэг болчихмоор байна. 76 улсаас ирсэн  Элчин сайдууд шиг тараахаар томоохон зүйлд зарцуулчихмаар байна.

7

-Төсвийн тодотгол заавал байх зүйл үү?

-Төсвийн тодотгол уг нь байх ёсгүй зүйл. Жишээ нь, Герман төсөвтөө хэзээ ч тодотгол хийдэггүй. Алдагдалтай төсөв батална гэдэг ирээдүйгээсээ, дараа жилийн төсвөөсөө зөвшөөрөлгүй хулгай хийж байгаа явдал юм. Бие даагчдын зөвлөл “Төсөв тодотгож болно, төсвийн төсөөллийг  үндэслэлтэй тооц” гэсэн байр суурьтай байна. Гэхдээ УИХ дээр олонхиороо шийддэг шүү дээ.

7

-Төсвийн тодотголын хүрээнд бүтээн байгуулалтын ажлууд нэлээд хэмжээгээр хасагдаж байх шиг байна. Үүнд тойргоос сонгогдсон гишүүд бухимдаж байгаа харагдсан. Танай тойргийн тухайд хэр ажил тасалдахаар байгаа бол?

-Улс орны хэмжээнд орон нутгийн хөрөнгө оруулалт тасалдсан нь үнэн. Харин тойргоос гарч ирсэн сайд нар өөрийнхөө тойрог дээр ахиухан мөнгө тусгасан байна гэсэн маргаан гарсан. Үүнийг төсвийн ажлын хэсэг дээр ярилцана.

7

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Уншигч:
юм хэлэхдээ сайн бодоход илүүдэхгүй арай хурдан дугараад бн даа
2013-10-22
Уншигч:
Үнэхээр төсвийн тодотгол гэж байх ёсгүй.Цаадуул чинь төсвөө тодотгоно гээд л төсвийнхөө тоог хам хум тавьдаг байна.Нэгэнт ганц жилийн дотор зарцуулах төсвөө тодотгож байгаа нь энэ гэж дахин мөнгө төлөвлөх нь тэнэг асуудал.Ан-ын тэнэгүүдэд сайн ойлгуул.
2013-10-21
BatAa:
Zugeer l jujig, buh yaria ard tumnii tuluu yim shig, itgemeer hudal ug helehdee sain ganbaa ah
2013-10-21
Уншигч:
Муу сайн атаачин тэнег боловсролгуй юмнууд л хуницг эргуу тэнег г м хэлдэг юм дуртай юмаа хамаагуй бичвэл Ялтай
2013-10-21
bold:
Chi naad bolovsroloo jaahan deeshluuleech erguu minee . . . Dandaa hudlaa sensaatsi degdeej yavah umaa
2013-10-21
zochin:
yarij shoudxaas tsaashgui.Bi bol chamaas goyo yarij chadna.Daanch yum buteej xiix yamar xetsuug ert oilgoson.Baga yari.Bitgii saad bool.
2013-10-21
gala:
shouchin Ganbaatyar guai
2013-10-21