Адриан Рутенберг: Монгол улсад цаашид өгөх зөвлөгөө байхгүй
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал ноён Адриан Рутенбергийг хүлээн авч уулзлаа. Учир нь Адриан Рутенберг эрхмийн Монгол Улсад ажиллах хугацаа нь дуусч нутаг буцах гэж байгаа юм. Азийн Хөгжлийн Банк нь манай улстай 1991 оноос хамтран ажиллаж тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Өнгөрсөн хугацаанд тус банкнаас манай улсад 700 гаруй сая ам.долларын зээл, 300-аад сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ. Тиймээс манай улсын хамгийн том донор олон улсын санхүүгийн байгууллагад тооцогддог юм. Тэрчлэн, ноён Адриан Рутенберг Азийн Хөгжлийн Банкийг төлөөлж Монгол Улсад дөрвөн жил гаруй ажилласандаа баяртай байгаагаа хэлж монголын байгаль цаг уур, орчин нөхцөл гэхээсээ илүүтэйгээр монголчуудын хүнлэг, тусархаг, сайхан сэтгэл сэтгэлийг нь ихээр татсан гэдгийг хэллээ. Мөн тэрээр “Монголоос буцахдаа цаашид өгөх зөвлөгөө байхгүй. Харин энэ улс орныг авч явах чадалтай, мэдлэгтэй хүмүүст итгэх итгэл байна” гэсэн юм.
Э.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ