Улаанбаатарт 7 хэм хүйтэн байна

img

Өнөөдөр Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 16-18 метр хүрч хүчтэй цасан шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Улаанбаатарт үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. 6-8 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 12 хэм хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. Харин нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголийн тал нутгаар 1 хэм  хүйтнээс 4хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм  хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ