Толгой нь эргэсэн эмэгтэйг түшиж авав
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эрүүл мэндийн салбарын өөрчлөлтийн талаар үг хэлж байхад хажууд зогсч байсан бүсгүй нь толгой эргэн унахад нь түшиж авчээ. Цагаан ордны гадна эрүүл мэндийн даатгалгүй иргэдэд олдож буй боломжийн талаар Барак Обама үг хэлж байсан юм. Энэ үеэр түүний яг ард зогсч байсан улаан даашинзтай эмэгтэйн толгой эргэж, яг унах дөхөхөд Обама түшиж авсан ажээ.
“Би таныг түшээд авлаа, бүх юм сайхан болно оо. Намайг хэт удаан үг хэлэхээр ийм юм болдгийг та бүхэн харлаа” гэж Обама хэлжээ. Харин ухаан алдан унах дөхсөн Кармель Аллисон хэмээх бүсгүй твиттертээ “Миний бие зүгээр болсон. Зүгээр л, толгой жаахан эргэсэн хэрэг. Намайг түшиж авсан Барак Обамад туйлаас их баярлалаа” гэж бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ