Тэнгэрийн заадсыг гашуун оргиулсан “Агаарын бохирдол”
Харбин хотод өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлэн үүссэн өтгөн манангийн улмаас үзэгдэх байдал 100 м-ээс илүү гарахгүй байгаа бөгөөд үүний улмаас нислэгүүд хойшлох, үйлдвэрийн газрууд ажлаа зогсоох хүртэл хэмжээнд хүрээд байгаа юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэхүү өтгөн манан нь агаарын бохирдлын эх үүсвэрүүд болон чийглэг манан салхигүй байгаа учраас холилдож ийнхүү тогтоод байгаа аж. Харбин хотын томоохон эмнэлгийн эмч нарын хэлж байгаагаар амьсгалын замын өвчний улмаас эмнэлэгт ирж байгаа өвчтөнүүдийн тоо сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдсэн гэв. Харбин хотын агаарын бохирдолын гамшиг гэрэл зургийн хальснаа хэрхэн буусныг сонирхуулъя.
-Фото: (AFP - AFP/Getty Images)
2013 оны аравдугаар сарын 21-нд /Өдрийн 12 цаг/. Хятадын зүүн хойд хэсэгт байрлах Харбин хотын замын цагдаагийн амьдрал. Түүний ур чадвар нь үзэгдэх орчин хязгаартай үед ч ажилласаар. Харбин хотын замын цагдаа нар нь Хятад орон даяар хамгийн ур чадвартай гэгддэг аж. Тэд ямар ч үед ажлаа үргэлж нэгт тавьдаг.
.
-Фото: (AFP - AFP/Getty Images)
2013 оны аравдугаар сарын 21-нд /Өдрийн 17 цаг/. Харбин хотын иргэдийг агаарын бохирдол ихтэй бүсүүдэд гар утсаа оролдохгүй байхыг сануулжээ. Үзэгдэх орчин хязгаартай тул авто ослоос сэргийлэхийг уриалжээ.
.
-Фото: (AFP - AFP/Getty Images)
2013 оны аравдугаар сарын 21-нд /Өдрийн 13 цаг/. Нэг залуу гүүрэн дээр гарч алхахыг илүүд үзжээ. Газраас гүүр нь илүү цэвэр агаартай учир.
.
-Фото: (AFP - AFP/Getty Images)
2013 оны аравдугаар сарын 21-нд /Өдрийн 14 цаг/. “Синхуа” агентлагийн мэдээллэснээр гадуур гарахдаа үргэлж амны хаалт зүүхийг уриалсан байна. Тэр тусмаа 0-13 насны хүүхдүүдийг яаралтай биш бол гэрээс гарахыг хатуу хоригложээ.
.
-Фото: (AFP - AFP/Getty Images)
2013 оны аравдугаар сарын 21-нд /Өдрийн 14 цаг 20 минут/. Ажлын шинэ өдөр эхэлж байгаа учир жолооч нар машинаараа гангарахыг хүссэн ч, сансанаар болсонгүй. Харбин хотын жолооч нарын өтгөн манан утаа алга болох хүртэл, амь насаа хамгаалан машинаа гэртээ үлдээхийг цагдаагийн газраас нь зөвлөсөн байна.
:
-Фото: (AFP - AFP/Getty Images)
2013 оны аравдугаар сарын 21-нд /Өдрийн 10 цаг/. Танихгүй найзынхаа гэрт очих гэж байгаа бол хаягийг маш сайн заалгах хэрэгтэй. Тэгэхгүй бол удаан хугацаагаар тэдний гэрийг хайж байхдаа, өвчин тусах магадлалтай шүү гэж Харбины эрүүл мэндийн газраас иргэдэдээ сэрэмжлүүлсэн байна.
.
-Фото: (AFP - AFP/Getty Images)
2013 оны аравдугаар сарын 21-нд /Өдрийн 11 цаг/. Агаарын чийгшил өдрийн 14 цагийн орчимд ихсэх тэр үед ахмад настай иргэдээ дасгал хийхийг уриалжээ. Бохирдолтой агаараар амьсгалж байгаа уушгаа та хайрлах хэрэгтэй гэв.
.
-Фото: (AFP - AFP/Getty Images)
2013 оны аравдугаар сарын 21-нд. Харбин хотын бүхий л зам засварын ажлыг хэсэг хугацаанд хойшлуулав.
.
-Фото: (AFP - AFP/Getty Images)
2013 оны аравдугаар сарын 21-нд /Өдрийн 15 цаг/. Өндөр дээрээс харагдах Харбин хот. Агаарын бохирдолдоо эзэмдүүлсэн Харбин.
.
-Фото: (AFP - AFP/Getty Images)
2013 оны аравдугаар сарын 21-нд. Хятадын Засгийн газраас Харбин хотын 33 нислэгийг хойшлуулж, 100 гаруй цэцэрлэг, 50 гаруй сургууль, 10 гаруй төрийн байгууллагын хаалгыг хоногийн хугацаатай барив. Иргэдээ хамгаалах сүүлчийн найдвар энэ бололтой.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ