Иракийн сөрөг хүчний нөлөө бүхий удирдагч буцаж ирлээ

img

Багдадаас урагш 160 км-т орших Нажаф хотод Муктада Ал-Садрын үгийг сонсохоор түүний дэмжигчид цуглажээ.  Америкчууд Муктада Ал-Садрыг хамгийн том дайсан гэж үздэг. Тэрбээр 3 жил Иранд цөллөгдсөний эцэст нутагтаа буцаж ирж байгаа нь энэ юм. АНУ-ын цэргийн ажиллагааг хүчтэй шүүмжилж, эсэргүүцдэг явдал нь түүнийг Иракийн Шийт үндэстнүүдийн дунд богино хугацаанд нэр хүндийг нь өсгөсөн. Муктада “Та нар Америкчуудаас айж байна уу! Айх хэрэгггүй ! Үгүй! Гэж цугласан олныг уриалж байна. Муктада  Иракийн Шийт үндэстнүүдийг нэгтгэн улс төрд хүчээ үзэхээр иржээ.  Түүнийхээр ард түмний дайсан АНУ-ын эсрэг тэмцэх юм байна.

Тэрбээр “Бид Америкийн цэрэг, улс төр, соёлын эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцсээр байх болно” гэж нэмж хэлжээ. Гэхдээ Ирак дахь АНУ-ын албаны хүмүүс Муктадагийн толгойлж байгаа Шийт үндэстнүүдийн хөдөлгөөнийг улс төрд ороход нь ямар нэг саад хийх бодолгүй байгаа юм байна. Учир нь өнгөрсөн жилийн улс төрийн хямралын үед    Шийтүүдийн хөдөлгөөний удирдагчид Иракийн одоогийн ерөнхий сайд Маликитай эвсэл болон ажиллаж байсан. Улс төрийн тогтвортой байдалд багагүй үүрэг гүйцэтгэж байсан гэж үзэж байгаа юм.  Муктада энэ удаад сөрөг хүчний байр суурин дээр тоглолт хийхээр ирсэн бололтой гэж ажиглагчид үзэж байна. Тэрбээр хэлсэн үгэндээ “Одоогийн байгаа засгийн газар Иракийн ард түмний эрх ашгийн төлөө ажиллавал хамтарч ажиллахад бэлэн. Тэдний эрх ашгийг хамгаалахгүй бол шинэ засгийн газар байгуулахад бэлэн” гэжээ. Сүүлийн үед Шийтүүдийн дунд  нэр хүнд нь өсөж байгаа Муктада хэдийгээр Иракт болсон зарим террорист халдлагад буруутгагддаг ч магадгүй цаашдын улс төрийн тотгтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэж болох юм гэж ажиглагчид харж байгаа. Иракийн улс төрд сөрөг хүчний шинэ хөзөр дэлгэгджээ. Н.ЭДДИ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ