Ч.Шижир-Эрдэнэ дэлхийн аваргын төлөө Узбекстаны тамирчинтай тулалдана

img

Монголын тамирчин Ч.Шижир-Эрдэнэ мутай боксын дэлхийн аваргын дунд жингийн төлөө тулалдах гэж байна. Тулаан Узбекистан улсын Ташкент хотноо  ирэх сарын 10-нд болох бөгөөд тус  улсын тамирчин Санжар Хушиназаровтой тулна. Ч.Шижир-Эрдэнэ нь 1989 онд Дундговь аймгийн Мандалговь хотноо төрсөн бөгөөд 2008 оноос О.Алтанпүрэвийн удирдлага дор кикбокс болон мутай боксоор хичээллэж 2010 онд Австри улсын Инсбрук хотноо зохиогдсон Дэлхийн цомын тэмццэнээс алт, 2011 оны гуравдугаар сард Бангкок хотноо зохиогдсон дэлхийн мутай боксын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн байна. Мөн 2010,2011 оны Улсын аварга тамирчин бөгөөд Тайланд, Хонгконг, БНХАУ-ын мэргэжлийн мутай боксын рингэнд амжилттай тулалдаж нийт 18-н удаа өрсөлдсөнөөс 14 удаа өрсөлдөгчөө ялж 4–н удаа ялагдаж 6-н удаа өрсөлдөгчөө КО-гоор ялсан юм байна. Узбекистан улсын тамирчин Санжар нь 1988 онд төрсөн 2010 оны Дэлхийн аварга тамирчин бөгөөд мэргэжлийн рингэнд 25-н удаа өрсөлдөж 23 удаа өрсөлдөгчөө ялаад байгаа юм байна. Энэхүү тулаан Дэлхийн мутай боксын холбоо (WMF)-холбооны албан ёсны тулаан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ard:
Shine tearoom baatar er baina daa. Ahdaa amjilt husii! Tsarai turn ni hurtle jinhene daichin Mongol shuu!
2012-04-25
otgoo:
Ìîíãîëоос Америк хүртэл 10 мянган км замыг явганаар туулсан домогт “Бадарчин 93” аяллын ахмад гишүүн, ñïîðòûí àíàãààõ óõààíû òýðã¿¿íèé ñýõýýòэí, òàìèð÷èí, õýëìýð÷, îëîí óëñûí ñýòã¿¿ë÷, эмч, дасгалжуулагч Õ¿ãä¿¿ä îâîãòîé È÷èííîðîâûí Äýíäýâèéí "Àÿí çàìûí òýìäýãëýë 1-4" õ¿¿õýä çàëóó÷óóäûí òàíèí ìýäýõ¿éí 5 áîòü íîìûг õýâëүүлýõýä õàìòðàí àæèëëàõ õ¿ì¿¿ñ 9996-3862; 9911-3374 утсаар холбоо барина уу
2012-04-21