Нэг сарын хугацаатай онц байдал тогтоов
Австралийн Шинэ өмнөд Вэльс мужид томоохон ойн түймэр гарснаас 37 мянга гаруй га газар шатаж, хоёр хүн амь насаа алдаж, 200 гаруй айлын байшин барилга шатаад байна. Ойн түймрийг унтраах ажиллагаа үргэлжилсээр байгаа боловч цаг агаар, салхины хүч, чиглэлийн нөхцөл байдлаас шалтгаалан түймрийн хөнөөл улам нэмэгдэх аюултай байгаа гэнэ.
Тус мужид 30 хоногийн хугацаатай онц байдал тогтоон, түймрийн бүсэд орших зарим тосгодын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлжээ. Австралийн албаныхны ойн түймрийн хөнөөл сүүлийн 40 жилд байгаагүй аюултай түвшинд хүрсэн гэдгийг онцлов. Өчигдөр 15 хэсэгт дахин ойн түймэр гарч, 50 гаруй айлын хувийн эзэмшил шатсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ