
Хилийн чанадад банкны дансаар дамжуулан 100 тэрбум гаруй рубль буюу 3,16 тэрбум доллар гаргасан гэмт бүлэглэлийн ажиллагааг ОХУ-ын хууль хяналтынхан таслан зогсоожээ.
ОХУ-ын Аюулгүй байдлын холбооны албаны Олон нийттэй харилцах төвөөс энэ тухай мэдээлсэн байна. Энэ гэмт хэргийн бүлгийг ОХУ-ын иргэн Роман Недялков зохион байгуулсан байна. Тэрээр эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө хэд хэдэн удаа яллагдаж байсан юм. Энэ гэмт хэргийн бүлэгт брокерийн болон депозитын үйл ажиллагаа явуулах лицензтэй хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн хүмүүс багтсан байна.
“Хөрөнгийг гадагш гаргахад салбарын банк, бирж багтсан зээл санхүүгийн хүрээний дэд бүтцүүд болон брокер, депозитын компаниуд оролцсон байна. Недялковыг өнгөрсөн долоо хоонгт баривчилсан бөгөөд ОХУ-ын АБХА болон ДХЯ-ны материалын дагуу ОХУ-ын Эрүүгийн хуулийн “хууль бус банкны үйл ажиллагаа” зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
“ОХУ-ын АБХА болон ДХЯ-ны байгууллагуудын хамтран явуулсан ажиллагааны хүчинд хилийн чанад руу мөнгө гаргаж байсан томоохон сувгийг хааж чадсан байна гэж үзэж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ