Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ

img

Нийслэлийн өдрийг тэмдэглэх төлөвлөгөөт ажлын хүрээнд Нийслэлийн удирдлагууд нийслэлийн анхны өлгий нутаг болсон Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Их монгол уулын бэлд орших Ширээт цагаан нуурын хөвөөн дэх гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ. Одоогоос 374 жилийн өмнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь Ширээт цагаан нуурын хөвөөнд Их эзэн Чингис хааны алтан ураг халхын Түшээт хан Гомбодоржийн хөвгүүн Занабазарыг Монголын бурханы шашны тэргүүн анхдугаар Богд гэгээнд өргөмжилж, Монгол Улсын нийслэлийн үүсэл Өргөө шар бүсийн ордыг энэ нутагт байгуулсан түүхтэй аж. Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээнд нийслэлийн болон Өвөрхангай аймгийн Бүрд сумын удирдлагууд, нутгийн иргэд оролцсон байна.

Ёслолын үйл ажиллагааг нийслэлийн Засаг дарга нээж хэлсэн үгэндээ “Бид түүх соёлоо хүндэтгэн, дээдэлж, Гэрэлт хөшөөнд жил бүр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Харин удахгүй энэхүү түүхт газраа тохижуулж, Гэрэлт хөшөөгөө түүх соёлын цогцолбор болгоно гэдгийг нутгийн иргэддээ дуулгахад таатай байна. Ингэснээр нутгийн иргэдээс гадна дотоод, гадаадын жуулчдын зочлох гол бүс болох боломжтой” гэжээ.  Өвөрхангай аймгийн Бүрд сумын удирдлагууд, нутгийн ард иргэд нийслэлийн удирдлагуудад талархал илэрхийлээд цогцолбор байгуулах ажилд хамтран ажиллана гэсэн байна. Энэ үеэр Зүүн хүрээ Дашчойлин хийдийн хамба лам, хуваргууд ном айлдаж, нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид уртын дуу, морин хуурын аялгуугаар түрлэг өргөжээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ggFG:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-10-22
tamir: