Амиа золиослогч халдлага үйлдэв

img

ОХУ-ын өмнөд хэсэг буюу Умард Кавказад эмэгтэй амиа золиослогч автобусанд бөмбөг дэлбэлж зургаан иргэний аминд хүрсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Амиа алдсан хүмүүсийн нэг нь амиа золиослогч өөрөө байсан гэнэ.

Волгоград хот хоорондын тээвэрт үйлчилдэг байсан автобусанд 40 гаруй хүн зорчиж явсан бөгөөд тэдний 33 нь дэлбэрэлтийн улмаас эмнэлэгт хүргэгджээ.

Цагдаагийн ажилтны мэдэгдэж буйгаар “террост” халдлагыг “Сочи”-гийн өвлийн олимпийн өмнө өгч буй алан хядагчдын анхааруулга гэж дүгнэсэн байна.

Мөн албаныхны олж тогтоосноор амиа золиослогч Дагестан иргэн байсан гэнэ. Хар далайн эрэгт орших Сочи хотоос 650 км-ийн зайд Волгоград хотод амьдардаг байжээ. Энэхүү алан хядах ажиллагааны дараа орон даяар түгшүүр зарласан гэж Оросын “Rossiya-24” телевиз мэдээллээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
орос чанар гэдэг үнэхээр ондоо.Орос ярианы аялга нь хүртэл гоё сонсогддог
2013-10-22
йыйй:
Орос автобус чанартай байна шүү. Манайд солонгос автобус яалаа даа. Дээр нь хөнгөн цагаан тулгуур унахад нэвт жадлаа биз дээ
2013-10-22
умард кавказ:
юун кавказ вэ
2013-10-22