Өнөөдрийн нислэгүүд хойшлогдсон байна

img

Цаг агаарын нөхцөл байдлын улмаас өнөөдрийн нислэгүүд хойшлогдсон байна. Үүнд, Улаанбаатар-Хонконг, Хонконг-Улаанбаатар, Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгүүд багтжээ.

Харин МИАТ ХК-ийн зүгээс өнөөдрийн нислэгийн шинэчилсэн хуваарийг дараахь байдлаар гаргажээ. Улаанбаатар-Хонконг OM291 18:25, Хонконг-Улаанбаатар OM292 23:50, Улаанбаатар-Бээжин OM223 19:10, Бээжин-Улаанбаатар ОМ224 22:20 цагт тус тус нислэг үйлдэхээр болоод байна.

Нислэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нисэх буудлын лавлах 1980, мэдээлэл лавлагааны төв 333-999 дугаараас лавлаж болох юм байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ