Ус хэмнэх шинэ технологи нэвтрүүлжээ

img

Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Ухаа худаг уурхайн цогцолборт ус хэмнэх шинэ технологийг нэвтрүүлжээ. Энержи Ресурс компаний нүүрс баяжуулах үйлдвэр нь усыг 95 хувь хүртэл дахин ашиглах технологийг ашиглаж байна. Хаягдлыг үсгүйжүүлэх технологи нь Нүүрс баяжуулах үйлдвэрээс гарсан хаягдлаас өндөр технологиор усыг шавхаж, үйлдвэрт ашиглах усны нөөцийг нэмэгдүүлэх юм. Харин усыг нь шавхсан хаягдлыг боловсруулж утаагүй түлшний түүхий эд гарган авах боломжтой юм байна.

5

Райнер Рабегер: Цэвэршүүлсэн усыг хүнсэнд хэрэглэж болохгүй

6

Андрит Сипарэшн компанийн Европыг хариуцсан уул уурхайн менежер Райнер Рабегерээс нэвтрүүлсэн технологийнх нь талаар тодрууллаа.

-Манайд технологи нэвтрүүлэхэд хүндрэл гарч байна уу?

-Монгол улсад одоогоор уур уурхай хөгжөөд удаагүй. Цаашдаа урт удаан хугацааны байгальд ээлтэй, найдвартай уул уурхайг хөгжүүлэх шаардлагатай. Үүнд барууны технологи хэрэгтэй. Тиймээс бид монголын хүйтэн нөхцөлд таарах технологийг алсдаа нийлүүлнэ. Ер нь монголын зах зээлд технологийг нутагшуулахад тайлбарлахаас эхлээд олон зүйл хийх шаардлага гарч байгаа. Европын зах зээлд бол технологи хөгжсөн олон жилийн туршлагатай учраас харьцангуй амар.

5

-Ямар технологиор усыг цэвэршүүлдэг вэ?

-Шүүлтүүрээр шүүхэд сайн байдаг. Лагийг илүү сайн салгах боломжтой. Лаг дотор ашигтай бодисууд бий. Тиймээс шүүлтүүрээр шүүгдсэн хаягдлыг хатаасан хэлбэрт оруулдаг. Харин шүүгдсэн усыг үйлдвэрт дахин ашиглах боломжтой.

6

-Дахин ашиглах юм бол хүнсний хэрэгцээнд ашиглаж болох уу?

-Хүнсний хэрэгцээнд ашиглахыг бид зөвлөхгүй. Үйлдвэрт л дахин ашиглаж болно.

5

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsetseg:
sain bna mongol oron 1 alham uragshaa
2013-10-23