Оросууд одоо л нэг ойлгож байна
Өнгөрсөн долоо хоногт Москвагийн Бирюлево дүүрэгт гарсан үймээн самуунтай холбоотой гурван хүнийг баривчилж байгааг Оросын бүх сувгаар үзүүллээ. Нийт 380 гаруй хүн баривчилж 70-ыг нь торгож үлдсэнд нь танхай, нийгмийг турхирсан хэрэгт ямар ял шийтгэл өгдөг талаар “хичээл зааж” чөлөөлөн явуулжээ. Энэ бол Бирюловын үймээний самуун дэгдээгчдэд өгсөн ял шийтгэлийн талаархи албан мэдээ.
6
Оросын жирийн нэг иргэн Егор Щербаковыг хороосон хүний хайж долоо хоног Москваг бүхэлд нь хөл дээр нь босгосон энэ хэргийг манай хойд хөршийн эрх баригчид нэг л “томруулахгүй” байх шиг сэтгэгдэл төрнө. Өнгөрсөн тавдугаар сарын 6-н Болотныйд болсон үймээн самууныг зохион байгуулсан хэрэгт 12 хүнийг шоронд суулгаж, Манежный талбайд 2010 онд болсон “бослого”-ын улмаас есөн хүнд 5-2 жилийн ял өгсөнтэй харьцуулбал шүү дээ.
6
Тэгэхээр Манежный, Болотныйд танхайрагчид, эвдэн сүйтгэгчид байсан харин Бирюловод байгаагүй хэрэг үү. Үнэндээ огтхон ч үгүй. Харин ч сүүлийн хориод жил гараагүй ард нийтийн ширүүн эсэргүүцэлтэй Оросын тусгайгийнхан “хүч” үзсэн билээ.
6
Үүнээс үүдээд иргэд нэг зүйлд дүгнэлт хийжээ. “Хэвлэлээр хэдэн арван удаа бичиж сайд түшмэдийг хичнээн харааж зүхээд ч нэмэргүй. Үүний оронд “хувьсгал” хийх цаг болсон гэж оросууд ойлгожээ” хэмээн олон улсын ажиглагчид санал бодлоо хэлж байна. Мэдээж хэрэг өмнө нь жагсаал цуглаан хийнэ гэж зөвшөөрөл авах ч хэрэггүй. Шууд л гудамжинд гарах ёстойг ч ухаарсан бололтой. Бас нэг ёж утгатай зүйлийг манай хойд хөршийнхөн ам өрсөн бичиж, ярьж байна. Ерөөсөө эрх баригчид, хүнд сурталтнуудтай тэмцсэнээс хэн нэгэн тажик, узбектэй сөргөлдсөн нь дээр.
6
Бирюловод болсон хэрэг түүний өмнө Манежный, Болотный ч адил Кремль арай өөрөөр амьдралыг, ард түмнээ харах цаг болсны томоохон дохио боллоо. Үнэндээ Бирюловод болсон үймээн самууныг хэрхэн намжаахаа мэдэхгүй сандарч байгаа эрх баригчдыг харахад тийм ч хэцүү зүйл биш байв. Хэрвээ энэ дохиог анзаарахгүй өнгөрвөл Кремлийн эзэн удаан “хаан” байж чадахгүй. Яаж ч хэвлэл мэдээллээ дарлан хаасан. Өнөөдөр дэлхий нийтийн өмнө фейсбүүк, твиттер гэсэн онгорхой цонх байна. Өөр ч олон арван сошл сайт байдаг.
6
Хэрвээ оросууд эрх баригчидтай хэл амаараа биш нударгаараа ойлголцож болохыг ухаарвал тун ч хэцүүхэн сонголт, сорилтын Путиний өмнө тулгарч байна. Уг нь Орос оронд хэзээнээс хувьсгалыг элит давхарга, боловсролтой иргэд нь эхэлж хийдэг уламжлалтай. Харин энэ удаа жирийн иргэд “хувьсгал” хийх хүсэлтэй байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ