Токио олимпийн наадамдаа бэлтгэж эхэллээ
2020 оны зуны олимпийн наадам явуулах эрх авсан Токио хот хэдийнэ бэлтгэлдээ оржээ. Тус хотын эрх баригчид жуулчин, зочдод зориулсан хөтөч-нүдний шилний туршилт хийж байгаа аж. Энэ төхөөрөмжийг одоо Минато дүүргийн бага сургуулийн хүүхдүүд туршиж байгаа гэнэ. Нүдний шил нь тухайн газар нутаг, хотын гол хөшөө дурсгалт газруудын тухай танд мэдээлнэ.
Компьютерийг орлохуйц нүдний шил ойрын үед хамгийн шилдэг технологийн дэвшлийн тоонд багтах гэнэ. Америкийн зарим компанийн мэдээлснээр хэдхэн жилийн дараа 10 гаруй сая хүн ийм төхөөрөмжийг хэрэглэдэг болох аж. Харин одоо Google компани л ухаалаг нүдний шил гаргаад байгаа ч араас нь Samsung, Apple компани ийм бүтээгдэхүүн гаргахаа билээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ