Ямайкийн тамирчид олимпт өрсөлдөх нь эргэлзээтэй болов
Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/ Ямайкийн Допингийн эсрэг комиссыг тамирчдынхаа олон улсын стандартад нийцсэн материалыг бүрдүүлж өгөхийг шаардсан байна. Хэрвээ материалыг заасан цаг хугацаанд өгөхгүй бол тус улсын тамирчдыг олимп болон дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхийг нь хөндөх сануулга өгснийг Британийн хэвлэлүүд бичжээ.
WADA-ийн мэдэгдэж байгаагаар Ямайкийн Допингийн эсрэг байгууллага Лондонгийн олимпийн өмнө ганц л удаа ээлжит бус тест хийсэн бөгөөд WADA-гийн орон нутгийн комисстой хамтарсан аудит хийх хүсэлтэд 2014 он хүртэл явуулах боломжгүй гэсэн хариулт өгчээ.
“Өнөөгийн байдал WADA-гийн хувьд хүлээж авах нөхцөлгүй хэрэг. Бид ирэх жил хүртэл хүлээх бодолгүй байна. Бид зохих ёсны арга хэмжээг авах болно” гэж тус байгууллагын ерөнхийлөгч Жон Фэхи мэдэгджээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ