
Египетийн цэргийн дээд зөвлөл 28 буюу өнөөдөр парламентын сонгуулийг явуулна гэж амласандаа хүрч сонгуулийн санал хураалтыг эхлүүлжээ.
Египетийн цэргийн дээд зөвлөлөөс тус улсын түүхэнд анхны гэж хэлэгдэх энэхүү сонгууль явагдсаны дараа албан ёсоор засгийн газраа байгуулна хэмээн мэдэгдсэн юм.
Тахрирын талбайд тэмцэгчид болон сөрөг хүчнийхэн египетийн цэргийн дээд зөвлөлийн шийдвэрийг хүлээж аахгүй байгаа ч ямартай ч өнөөдөр сонгууль эхэллээ.
Камал аль-Ганзуриг цэргийн дээд зөвлөлөөс ерөнхий сайд болгоод буй. Одоо парламентын сонгуулийн дүх гарсны дараа байгуулагдах шинэ парламент ирэх нэгдүгээр сард дахин засгийн газрыг албан ёсоор бүрдүүлтэд тэрбээр түр засгийн газрыг толгойлсоор байх болно. Өнөөдөр шөнө 00 цагаас өмнө сонгуулийн санал хураалт дуусах ёстой. Одоогоор санал хураалтыг эсэргүүцсэн ямар нэг тэмцэл хөдөлгөөн өрнөөгүй тайван байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ