Х.Тэмүүжин сайд сэтгүүлчидтэй уулзав
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д сэтгүүлчидтэй "зангиагүй уулзалт" хийлээ. Энэ удаагийн уулзалтаар Хууль сахиулах байгууллагын нэг болох цагдаагийн байгууллагын шинэтгэлийн асуудлаар мэдээлэл өгөв.
бйЫ
Х.Тэмүүжин сайд энэ үеэр “Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн асуудлыг боловсруулахдаа иргэдээс судалгаа авсан. Цагдаа иргэдэд үйлчилдэггүй, цагдаагийн байгууллагад шинэчлэл бус хувьсгал хийх хэрэгтэй гэсэн дүгнэлт уг судалгаагаар гарсан.
Дэлхийн улс орнуудад цагдаагийн байгууллага нь иргэншсэн,хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг, иргэдэд үйлчилдэг үйлчилгээний байгууллага байдаг.
ыаб
Монголын цагдаагийн байгууллага социалист тогтолцоотой, цэрэгжсэн, даргын өмнө жагсаж, рапорт өгдөг, цол, мөрдөсийн төлөө тэмцдэг, даргадаа үйлчилдэг тул иргэдээс хол хөндий байдаг. Иргэдэд үйлчилээгүй цагдаад хариуцлага тооцдоггүй атал даргыгаа таниагүй цагдаа ажилтайгаа үлдэх эсэх нь яригддаг. Цагдаагийн байгууллагын тогтолцоо нь урвуу байдгаас дарга бүхнийг мэддэг. Иргэдэд үйлчлэхээс илүүтэй мөнгөтэй хүнийг хайх, мөнгөтэй хүн хэргийг хэрэг биш болгох зэргээр нийгмээс мөнгө сорох хэрэгсэлд болгодог. Тиймдээ ч хөрөнгөжсөн хурандаа гэдэг нэр томъёо гарсан гэж бодож байна.
йыб
Цагдаагийн байгууллагад шинэчлэл хийснээр цагдаагийн ажитнууд хэргийн үнэн мөнийг олж тогтооход хэн нэгний дарамтаас айхгүй болно. Иргэд цагдаагийн үйл ажиллагаа шударга явагдаж байгаад хяналт тавьдаг болно. Даргын зааваараа ажилладаг биш иргэдийн мэдээллийн дагуу асуудалд ханддаг болох юм. Дэлхийн улс орнууд энэ системийг нэвтрүүлэх гэж 15 жилийг зарцуулсан бидний хувьд 5 жилийн дотор шилжинэ гэж тооцоолж байна.
чбйы
Шүүхээр хүн болгон үйлчлүүлдэггүй байж болох ч цагдаагийн байгууллагаар хүн болгон үйлчлүүлдэг.
Аливаа гэмт хэрэг мөрдөн байцаах ажиллагааг 100 хувь гэж үзвэл үүний 93 хувь нь ил үйлдэгддэг ахуйн шинжтэй гэмт хэрэг байдаг. Хохирогч нь тодорхой, богино хугацаанд шийдэх боломжтой. Үлдсэн 7 хувь нь Мөрдөх албанд хамааралтай буюу тагнах, чагнах, тусгай хүч хэрэглэх хэргүүд байдаг. Тиймээс цагдаагийн байгууллага хоосон пи-ар хийдэг биш иргэдэд үйлчилдэг хэв журам, аюулгүй байдал, гэмт хэргийн бууралтыг анхаардаг байгууллага болгох юм. Энэ шинэчлэлийг хийхэд саад бэрхшээл учирах нь дамжиггүй. Гэхдээ хуулиа өөрчилснөөр хуулий дагуу боловсон хүчнээ бэлдэж, сургалтын программдаа өөрчлөлт оруулснаар иргэнээ дээдэлдэг, хамгаалдаг, үйлчилдэг цагдаагийн байгууллага болон шинэчлэгдэнэ” хэмээн танилцууллаа. Энэхүү мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
абө
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ