Банкууд 8 сая ам.доллар, 84.4 сая юань худалдаж авав

img

Монголбанкны өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ. Иймд  төв банк энэ удаагийн арилжаагаар 8 сая ам.доллар, 84.4 сая юань худалдаж, валютын захад ам.доллар болон юань нийлүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар Монголбанкны зарласан ханш ам.доллар 1697.5 төгрөг, юань 278.63 төгрөг байна.

Түүнчлэн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр банкууд своп хэлцлээр ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад 100 сая ам.доллар нийлүүлэв.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дол=1705төг:
их мэдэгч золжаргалыг огцоруулах хэрэгтэй.өнөөдөр долл 1705 төг бна.
2013-10-22