Ц.Баярсайхан: 10 ажил орон нутаг руу шилжүүлсэн аль нь ч хийгдээгүй байна

img

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2013 оны төсөвт тодотгол хийх тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн тодотголтой холбоотойгоор энэ онд хийгдэх ажлууд хойшлогдож, хөрөнгө оруулалт нь тасалдаж байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж байв. Экспорт 50 хувь, улсын төсвийн орлого 15 хувиар тасалдсан нь төсөвт тодотгол хийхээс өөр аргагүйд хүргэсэн байна. Оюутолгойгоос орж ирэх  500 гаруй тэрбум төгрөгийн орлого тасалдсан. Улсын төсвийн алдагдал ДНБ-ний гурван хувиас давсан тохиолдолд тодотгол оруулж ирэхээр байдаг аж. 2,99 гэсэн хувьтай тохиолдолд тодотгол хийх үндэслэл бүрдэхгүй. Алдагдал таван хувиас дээш гарсан учраас төсөвт тодотгол хийж байна  гэж Сангийн яамныхан тайлбарлалаа.

6

 Энэ оны төсөвт тодотгол хийж байгаатай холбоотойгоор гишүүд салбарын яамдаас сонирхсон асуултдаа хариулт авч байсан юм.  УИХ-ын гишүүн А.Тлейхан”Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл 30 орчим хувьтай байна. Гүйцэтгэлийг нь хийж өгнө үү. Манай байнгын хороонд зургаан яам харьяалж байгаа байх. 2014 онд төсөлөвлөсөн боловч 255 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орхигдсоныг ямар байдлаар хийх вэ?” хэмээн асуухад “Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн  яам төсвийн хөрөнгө оруулалтын хязгаарыг  орлогыг 1,125 их наядаар тогтсон. Энэ хязгаарын дагуу Төсвийн тогтвортой байдлын хуулиар хоёр хувийн алдагдал гэж орж байгаа. Эдийн засгийн хөгжлийн яамнаас 2014 оны хөрөнгө оруулалтыг боловсруулахдаа Засгийн газрын хуралдаанд оруулсны үндсэн дээр салбарын яамдад тодорхой хязгаар өгсөн.  Энэ хязгаарын хүрээнд салбарын яамд ач холбогдлоор нь эрэмбэлээд 2014 онд зайлшгүй шаардлагатай хийх ажлыг төсөвт тусгасан” хэмээн салбарын яамныхан хариулсан юм.  1,5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө батлагдсанаас 32,2 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Сангийн яам үүний гуравны нэгийг нь санхүүжилүүлжээ. 2012 онд шилжиж ирсэн 192 тэрбум төгрөгийн санхүүжилт байсан байна. Үүнийг энэ оны эхний улиралд санхүүжүүлжээ. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэлээрээ БХБ-ын сайд 22,4хувьтай, Зам, тээврийн сайдынх 43,9 хувьтай, Эрчим хүчний сайдын 53,5 хувьтай, Уул уурхайн сайдынх 50,6 хувьтай байгаа ажээ. Төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн талаар БХБ-ын сайд Ц.Баярсайхан

6

-Энэ оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл нь хэд хэдэн онцлогтой. Оны санхүүжилтийг 12 дугаар сарын 31-нээр  тасалбар болгодог байсан. Энэ жил  2013 оны гуравдугаар сарын 31 хүртэл санхүүжилт хийсэн. Энэ чинь урьд оноос ирсэн санхүүжилтийн дутуу руу  санхүүжилтийн нэлээд хэсэг нь урссан. Тендэрийн худалдан авалт шалгаруулалт өмнө нь бүх яамдад явагддаг байсан бол  энэ жил зөвхөн нэг агентлагт шилжсэн. Үүнээс болж ажил удааширсан тал байгаа. Дээр нь орон нутаг руу эрх мэдэл шилжүүлсэн. Барилга хот байгуулалтын салбарын хувьд 10 ажил орон нутаг руу шилжүүлсэн. Гэтэл бүгд хийгдээгүй байна. Одоо дөнгөж  гурав нь тендэр зарлагдсан, нэг ажил дээр санхүүжилт авчээ.  Засгийн газар төсвийн тодотгол зарлахдаа наймдугаар сарын 23 гэсэн хугацаа авсан. Энэ хугацаанаас хойш тендэр нь дүгнэгдсэн, үнэлгээ хийгдсэн, урьдчилсан шалгаруулалтын ажил санхүүжилтгүй болж байна. Тийм учраас одоо нэгэнт төсвийн тодотгол хийх гэж үзэж байгаа бол шилжиж байгаа 250 тэрбум төгрөгийн ажил 2014 онд тусгагдаагүй. Тиймээс энэ онд нь багтааж дуусгах шаардлагатай тулгараад байна. Гэхдээ ирэх оны төсвийг хэлэлцээд эхлэхээр шийдэгдээгүй объектийг орхихгүйгээр 2014 оны төсөвт тусгах шаардлагатай юм.   Дагалдан өргөн баригдсан хуулин дээр санхүүжилтийн хугацаа гуравдугаар сарын 31 гэснийг 12 дугаар сарын 31 болгоё гэж байсан. Энэ удаад гуравдугаар сарын 31-ээр явуулъя.  Одоо тендэр шалгарсан компаниуд бага үнээр авсан байгаа. Төсөвт өртөг нэг өөр, авсан өртөг бас нэг өөр. Валютын ханшийн өөрчлөлт нь төсөв дээр тавьсан дүнтэй таарч байвал өнөөдөр шийдчих хэрэгтэй. Тэгэхгүй бол тендэрүүд цуцлагдах гээд байна. Үүнийг байнгын хороон дээрээ хэлэлцээд чиглэл өгчих хэрэгтэй гэсэн юм.

6

Байнгын хорооны хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг хийгээд Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jooooohu:
us damjuulah hooloig nugliin nudiig gurilaar huurhad hiisen
2013-10-23