Х.Тэмүүжин: Д.Батболд хүний амь хохироогоогүй...

img

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр сэтгүүлчидтэй “Зангиагүй уулзалт” хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгснийг хүргэж байна.

аө

-Цагдаагийн байгууллагад ямар шинэтгэлүүд хийгдэж байна вэ?

-Цагдаагийн байгууллагад гурван төрлийн шинэтгэл хийж байна. Үүний эхнийх нь шударга ёсыг хамгаалах, тогтоох шинэчлэл юм. Харин дараагийнх нь бүтцийн шинэчлэл. Одоо манай цагдаагийн байгууллагад иргэнд биш, даргад үйлчилдэг, хүчний маягийн цэрэгжсэн, мөрдөс, цолондоо юунаас ч илүү хайртай байх тогтолцоо үйлчилж байна. Данхар том толгойтой, иргэнд хүрч үйлчлэх хэсэг болох хөл нь нарийхан бүтцээр бид өнөөг хүтэл явж ирлээ. Ийм байдлаар ажилласнаар цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа иргэдэд хүртээмжгүй болсон. Тиймээс өөрчлөлт хийж, толгой хэсэг нь цомхон, тэндээ зөвхөн бодлогоо боловсруулдаг болно. Харин иргэдэд хүрч ажиллах хэсэг болох хөл өргөжиж, ачаалал буурна. Ингэснээр даргад биш, иргэдэд үйлчилдэг цагдаагийн байгууллага бий болно.

аб

-Цагдаагийн байгууллагынхан өөрсдөө гэмт хэрэг зөрчилд холбогдох тохиолдол цөөнгүй байна шүү дээ. Үүнийг хэрхэн таслан зогсоох вэ?  

-Манайд Дотоод хяналт гээд маш хүчтэй бүтэц бий болж байгаа. Энд цагдаатай холбоотой гэмт хэрэг, зөрчлийг шалгана.

аө

-Эрүүдэн шүүх сандлыг буцааж татсан гэсэн мэдээлэл байгаа. Улсын төсвөөс багагүй мөнгө зарж авсан энэ сандлыг одоо яах вэ?

-Эрүүдэн шүүх сандлыг буцаагаад татчихсан. Гэхдээ одоо түүнийг хэрхэх вэ гэдгийг бодож байна. Буцаагаад өгвөл тодорхой хэмжээний мөнгөө буцааж авч болох юм. Улсын төсвийн мөнгөөр авсан сандал учраас аль болох хохирол багатайгаар асуудлыг шийдэх хэрэгтэй хэмээн судалж байна.

өб

-Эрүүдэн шүүх сандалтай холбоотойгоор ЦЕГ-ын дэд даргад хариуцлага тооцсон. Гэтэл тэр хүн эргээд үндэслэлгүй ажлаас халсан асуудлаар шүүхэд хандсан гэсэн. Яагаад гарын үсэг зурсан ерөнхий газрын даргатай биш, дэд даргатай нь хариуцлага тооцсон юм бэ?

-Ажлын байрны тодорхойлолт, чиг үүргээрээ мөрдөн байцаалтад ийм сандал хэрэглэх эсэхийг шийдэх эрх мэдэл нь тэргүүн дэд даргад байдаг. Өөрөөр хэлбэл надтай зурсан гэрээнд зааснаар, ажлын  байрны тодорхойлолт дээрээ чиглэл нь ийм байгаа. Би өөрөө тэр хүнийг томилдог. Үүргээ биелүүлээгүй учраас  хариуцлага тооцоод ажлаас нь чөлөөлсөн. Анх гарын үсэг зурж, тушаал гаргасан хүн гэвэл Ц.Сандаг-Очир. Тэр хүн ажлаа өгөөд явсан учраас би тэр хүнтэй хариуцлага тооцож чадахгүй.

өб

-“Өршөөлийн тухай хууль”-д хамрагдан хорих ангиас 3000 гаруй хүнийг гарч ирэх талаар яригдаж буй. Тэднийг нийгэмшүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах вэ?

-Одоогоор Өршөөлийн тухай хууль эцэслэн шийдэгдээгүй байна.  Өнөөгийн нөхцөлд хорих ангиас гарч ирсэн хүмүүсийг нийгэмшүүлэх ажил учир дутагдалтай байгаа нь үнэн. Гэхдээ шоронд орсон хүнээр шинээр гэмт хэрэг сураад гарч ирэх биш нийгэмшээд гардаг байх, мөн хорих ангиас гарсан хүн шууд нийгэмд гарах биш ямар нэгэн шат дамжлага дамждаг байх тал дээр анхаарч ажиллана.

өб

-Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд  цагдаагийн алба хаагчдын зэрэг цолыг хураах, бөхийн цолыг ч хураах талаар ярьж байна. Энэ талаар тодруулаач?

-Цагдаагийн цол зэрэгтэй холбоотой асуудал нь бидний хийх гэж байгаа шинэчлэлитйн нэг том зорилт юм. Нэг судалгааг хэлэхэд, хэр зэрэг өндөр цол зэргэмтэй хүн гудамжинд гарч иргэнтэй харьцана тэр чинээгээрээ дээрэлхүү зэрлэг харилцдаг. Дандаа хүн загнадаг. Цол авахаараа би тушаадаг, миний дор цэргүүд байгаа гэсэн ухамсар суусан байдаг. Цол бага байх тусмаа иргэнтэй зөөлөн харьцдаг. Энэ цол гэдэг нь иргэнд зориулагдсан уу, хэн нэгэн өөрийгөө дарга гэж үзэхэд зориулагдсан уу. Бас нэг судалгаа байна л даа. Нэг ахмад цолтой хүн байлаа гэхэд иргэн уг цагдаатай уулзахад түүнийг хэн гэдэг цагдаа, дугаар нь хэд вэ гэдэг нь мэдэгдэх хувцас өмссөн байхад л хангалттай. Гэтэл нөгөө цагдаа намайг ахмад гэж дуудсангүй гэж уурладаг. Иргэнд нэмэлт мэдлэг шаардагдаж байна. Гэтэл иргэнд аль дүүргийн цагдаа шаардлага тавив гэдэг нь чухал. Дээр нь цагдаагийн цол гэдэг албан тушаалтай ямар хамаагүй, ажилласан жил ч юм уу, танил талаараа энэ цолыг авчихдаг. Нэг ахмад цагдаагийн тодорхой нэг чиг үүрэг хүлээж тасгийн дарга хийдэг байлаа. Албан тушаалын үүргийн дагуу үүрэг өгдөг. Гэтэл түүний дор  ажилладаг нэг хурандаа түүнийг “хурандаад тушаал өгдөг чи хэн бэ” гээд орж ирээд зодчихдог байж болохгүй. Энэ эрүүл систем мөн үү. Та бүхэн сүүлийнүед яригдаад байгаа тусгайгийнханы зодооныг хараарай. Хуучин ажиллаж байсан нэг ахмад шинээр ирсэн даргыгаа зодох гээд сүүлд нь өөрөө шоудаад зургаа үзүүлээд явж байна. Энэ нь дахиад л нөгөө цолтой холбоотой асуудал юм. Хэн нь энэ хүнд тушаал өгөх ёстой вэ. Мөрдөс цол гэдэг хууль сахиулах байгууллагын ажилтанд таарахгүй юм. Судлаад үзэхэд Монгол Улсад анх 1930-аад оны үед Цагдаагийн байгууллага үүсэхэд дэслэгч, хурандаа цол гэж байгаагүй. Энхжүүлэгч, товхинуулагч гэсэн нэршилтэй байсан. Бусад улс орнуудад ч тэр цагдаагийн цол гэж байдаггүй. Бид энэ талаас нь олж харах хэрэгтэй. Мөн бөхийн цол зэрэг байна. Иргэдэд цагдаад дуудлага өгөхөд 5 минутын дотор дуудлага ирж байна уу, цагдаа надад үйлчилж байна уу гэдэг сонин байдаг. Харин цагдаагийн дарга нь дэргэдээ хэдэн заан, начин, харцага тэжээдэг нь сонин биш. Ний нуугүй хэлэхэд, хэв журам сахиулаад иргэдтэй тулж ажилладаг цагдаа 15 жил шударга ажилласан ч гэр хороололд амьдарч л байгаа.  Гэтэл 3 жил даргын хажууд бөх гэж дагаж явсан нөхөр гурван өрөө байраар шагнуулчихсан байдаг. Энэ шударга ёсонд нийцэх үү. Тиймээс л энэ бүхнийг өөрчлөх хэрэгтэй байгаа юм.

өб

-Дотоодын цэргийг байхгүй болгоно гэсэн мэдээлэл байгаа. Энэ үнэн үү? -Тийм ээ. Дотоодын цэргийг байхгүй болгоно. Дотоодын цэрэг нэрийн дор маш их хэмжээний мөнгө үр ашиггүй урсаж байна. Цэрэг гэдэг бол дайны үед л хэрэгтэй бусад үед ямар ч ажилгүй хүмүүс шүү дээ. Тиймээс тэдний оронд хууль сахиулахынхандаа илүү анхаарал хандуулах шаардлагатай. Гол нь гудамжинд цагдаагийн албанд ажиллаж, хууль сахиулах хүн илүү хэрэгтэй. Тиймээс цэргийн хүчээр цэрэгжсэн зохион байгуулалтаар хууль сахиулдагийг болиулах юм.

бы

-Гэмт хэргийн гаралт нэмэгдэж, хэргүүд хүндэрч байгаа гэж  бүртгэгдэх боллоо. Энэ юутай холбоотой вэ?

-Гэмт хэргийн гаралт ихсээд байна гэдгийг хоёр талаас нь харж болно. Нэгд, цагдаагийн байгууллага өөрийн илрүүлж чадаж байгаа хэргээ л бүртгүүлж, гэмт хэргийг илрүүлж байна гэдэг. Бага хэмжээний маргааныг бүртгэдэггүй. Би сайд болсныхоо дараа гарч байгаа хэрэг болгоныг бүртгэ гэж хэлсэн. Энэ бүртгэлийг хийдэг болсноос хойш гэмт хэргийн өсөлтийн тоо эрс нэмэгдсэн. Цагдаагийн ажилтан өөрийн араас нь хөөж чадах хэргээ л бүртгүүлдэг байсан. Хоёрт нь, үнэхээр хүн амыг цочроосон хэргүүд бүртгэгдэж байгаа. Гэхдээ өмнө нь ч янз бүрийн гэмт хэрэг гардаг л байсан.  Одоо бол галт зэвсэгтэй холбоотой хэргүүд нэмэгдэж байна. Энэ юутай холбоотой гэхээр “Галт зэвсгийн тухай хууль”-ийн хяналт орхигдож, иргэдийн гар дээр ямар галт зэвсэг байгаа вэ гэдэг хяналт муудсан. Цаашид ч дахин гарахыг үгүйсгэхгүй. Өмнө нь галт зэвсгийн худалддаг хоёрхон байгууллага байсан ч сүүдрийн эдийн засаг буюу хар зах дээр худалдаалдаг болчихсон байна. Одоо бүх дүрэм журмыг шинэчилж байна. Жил хагасын дараа гэхэд албан ёсны тоо баримттай, хяналттай болсон байна. Өргөс авсан мэт өнөөдөр шууд хийчих ажил биш.

өб

-Ялтан шилжүүлэх гэрээний асуудал ямар шатандаа яваа вэ?

-Ялтан шилжүүлэх асуудал зөвхөн манай улсын шийдэх хэрэг биш, хоёр улсын хоорондын хэрэг учраас бид эхнээсээ асуудлаа тавиад явж байгаа. Хар тамхины хэргээр Хятад улсад баривчлагдсан, шалгагдаж байгаа олон хүний хэргийг шилжүүлэн авах асуудлыг бид шат дараатай тавиад явж байгаа.

аө

-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчид жагсаал зохион байгуулж байсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?

-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг бол цэргийн анги байсан. Гэтэл цэргийн анги дотор жагсаал, цуглаан хийх, эсэргүүцэх зэрэг нь хуулиар хориотой. Энэ бол цэргийн гэмт хэрэг. Гэтэл манай төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн эмч нар хувьчилж авах төлөвлөгөө гаргаад сууж байсан. Тэгсэн хэрнээ үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй. Тиймээс бид цэргийн ангийг нэгдсэн зохион байгуулах гээд Батлан хамгаалах эмнэлэгтэй нэгтгэсэн. Одоо бол Батлан хамгаалах хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэг буюу Батлан хамгаалахын дугаар бүхий цэргийн анги тэнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бүх цэргийн сахилга бат яаж мөрдөгддөг тэр зарчмаараа явж байгаа.

 өб

-Гишүүдтэй холбоотой асуудал ямар шатандаа яваа вэ?

-Гишүүдтэй холбоотой асуудал мөрдөн шалгах шатандаа явж байгаа. Хэрэг мөрдөн шалгах гэдэг хуулиар хугацаатай байдаг. Зарим хэргүүд эхнээсээ прокурорт очиж байна.

 ёчя

-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хэрэг юу болж байна вэ. Батаарын хэрэг, эхнэрийнх нь хэрэг, хахууль авахыг завдсан гэх мэт. Ё.Отгонбаяр гишүүний хувьд би тийм хэрэг хийгээгүй гэж мэдэгдээд байгаа. Гэтэл хуулийн байгууллагынхан шалгаж байна гэсэн хариулт өгдөг. Хэн нь үнэн яриад байна вэ?

-Ё.Отгонбаяр юу ярих нь нээлттэй. Бид тийм л нийгэмд амьдарч байна. Өөрийгөө гэм буруугүй гэж өмгөөлөх, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй эрх нь хуулиар нээлттэй байгаа. Тэр ч бүү хэл хэрэгт шалгагдаж байгаа хүний гэр бүл, үр хүүүхэд нь түүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Тийм байтал Ё.Отгонбаяр ингэж хэлж байна гэж эмзэглэх шаардлагагүй. Хуулийн байгууллага өөрийн хийх ёстой ажлаа хийж байна. Батаартай холбоотой хэрэг Ё.Отгонбаяртай холбоотой эсэхийг мэдэхгүй. Тэр хэрэгт хувь хүмүүс оролцож, дээр нь Гаалийн байгууллагынхан холбогдож мэдэх юм. Тэр бол тусдаа асуудал. УМБГ-ын дарга Г.Батсүхийн мэдэгдсэнээр бусдаас авлига нэхсэн асуудал, түүний эхнэрийн данстай холбоотой асуудал шалгагдаж байгаа нь үнэн. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд тэр данстай холбоотой асуудал дээр давхар бичилтүүд байгааг үгүйсгэхгүй. Хүнийг анх хэлсэн үгээр нь гүтгээд байж болохгүй. Хэрэг шалгах явцад зарим асуудал шалгагдаж байгаа хүний талд шийдэгдэхийг үгүйсгэхгүй. Миний зүгээс шалгаж байгаа хуулийн байгууллагууд нэмэлт мэдээлэл өгөх чиг үүргийг өгч болно.

бы

-Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэрэг юу болж байна. Бас л адилхан зүйл ярьж байгаа шүү дээ?

-Н.Номтойбаярт хутгалуулж гэмтлээ гэсэн иргэн хуулийн байгууллагад гомдол гаргасан. Үнэн худлыг шүүх эцэслэн тогтооно. Хутгалуулсан гэх иргэн өөрөө цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, өөрөө мэдүүлэг өгсөн. Харин маргааныг хэн эхлүүлснийг нягтлан  шалгах ёстой. Г.Нямдорж гэж өмнө нь ял шийтгэл эдэлж байсан хүнтэй холбоотой маргаан бий. Саяхан Налайхад хүн буудуулсан хэрэг гарлаа. Үүний ард мөн л гэмт хэргийн ертөнцөд өөрийгөө “атаман” гэж үздэг байсан “рецедив”хүмүүсийн хүүхдүүд холбогдсон гэдэг асуудал яригдаж байна. Хууль зүйн сайдын зүгээс өмнө нь олон удаа гэмт хэрэгт холбогдсон, олон жил хоригдоод суллагдсан этгээдүүд  хуулийн байгууллагын хараа хяналтад байна уу гэх асуултыг тавьсан. Гурван хүн тодорхой хэргүүдээр шалгагдаж байгаа юм билээ. УИХ-ын гишүүн байх эсэх нь хамаагүй хэрэг үйлдсэн бол хариуцлагаа хүлээнэ. Гэхдээ хэрэг хийсэн эсэхийг шүүхийн байгууллага шийднэ. Хуулийн хугацаандаа энэ хэргийг шалгаад тогтооно.

өб

-Өнөөдөр өргөн барьж байгаа “Гэмт хэргийн тухай хууль”-нд авилга, албан тушаалын тухай гэмт хэргийн зүйл заалтыг хэрхэн оруулж байгаа вэ? Мөрдөх албаны тухай хуулийг УИХ өөрөө батална. УИХ энэ хуулийг батлах болов уу?

-Мөнгө угаах болон улстөрд нөлөө бүхий хэргийг шалгах эрх Мөрдөх албанд ирнэ л дээ. Зарим хүмүүсийн хувьд болгоомжлол байна. Энэ байгууллага ажиллаж эхэлснээр зарим нэг хүмүүсийн хувийн нууцтай холбоотой асуудал хөндөгдөх учраас болгоомжлол байгаа гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ УИХ “Мөрдөх албаны тухай хууль”-ийг баталчих болов уу гэж бодож байгаа. Гэмт хэргийн тухай хуулинд авилгатай холбоотой нэг том өөрчлөлт орж байгаа. Авилга өгсөн этгээд нь  хууль ёсны үйлчилгээ авахыбн төлөө авилга өгсөн бол тухайн үйлчилгээг нь хэвээр үлдээгээд авилга авсан нөхөр нь хариуцлага хүлээдэг болж байгаа.

өб

-Мөрдөх албанд ажиллах боловсон хүчин, хүний нөөцийн асуудал хэр байгаа вэ?

-Мөрдөх албаны хууль батлагдсанаар бид хүний нөөцөө бэлдэнэ. Ноднин хэлж байсан даа. Хүний наймааны чиглэлээр нэг цагдааг бэлдэж, бэлдэж авчиртал нөгөө цагдааг маань сумын цагдаагаар томилчихсон байсан. Сумын төвд хүний наймааны хэрэг гарахгүй шүү дээ. Тэгэхээр том байгууллагад энэ эрхийг өгчихөөр холион бантан болгочихоод байна. Харин Мөрдөх албанд өгснөөр хүн худалдаалах гэмт хэргийн тасагт л томилогдоно. Гэтэл цагдаа маш том бүтэцтэй, хүн ирэнгүүт л тэнд хүн дутуу гээд сумын төв рүү шилжүүлдэг эх захгүй байдал зогсох юм.

 ба

-Саяхан тусгайгийн  хоёр алба хаагч нэгнийхээ биед халдсан асуудал  олон нийтийн сүлжээгээр цацагдлаа. Чухам ямар асуудал болсон юм бэ?

-Энэ асуудлаар дээр товч дурьдсан даа. Болсон үйл явдал хэвлэлээр гарч байгаа шиг биш. Цагдаагийн тусгай бүлэгт олон жил ажиллаж байгаад 2005 онд тодорхой шалтгааны улмаас халагдаад, энэ хавар  буцаж ажилдаа орсон хүн байсан. Халагдчихаад ямар шугамаар буцаж ажилдаа орсныг тодруулахад танил талаа ашигласан асуудал   гарсан. Тэр хүн тусгайд байсан, ах хүн гэдэг байдлаар өөрийн шууд удирдлагадаа хандсанаас асуудал үүссэн юм билээ. Ажлын  байранд байсангүй гэж шаардлага тавьсны төлөө даргынхаа нүд рүү цохисон гэж байгаа. Үүнийг нь дэд дарга нь хараад бас хариу цохичихсон. Нэг ёсондоо шууд удирдлагад нь байгаа хүн даргаа зодож болохгүй гэдэг үүднээс гар хүрсэн гэдэг. Тусгай  үүрэг гүйцэтгэдэг хүмүүс зургаа олон нийтэд харуулж болдоггүй учраас шаардлага  тавьсныхаа төлөө цохиулсан хүн нь олон нийтэд ил гарч чадахгүй байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдсон. Харин хэвлэл мэдээллээр зургаа гаргаад байгаа хүний тухайд дахин энэ байгууллагад ажиллахгүй нь тодорхой болсон учраас  ийм үйлдэл хийсэн байх. Нөхцөл байдал ийм. Дотоод хяналтаараа асуудлыг шалгаж байна. Зэвсэгтэй харьцдаг, маш чухал тусгай албанд ийм хэмжээний увайгүй байна гэдэг аюул. Энэ салбарын сайдын хувьд асуудал гаргасан хүмүүсийг зайлуул гэж хэлсэн. Хэвлэлээр сенсааци тариад  байгаа нөхөр энэ албанаас зайлах нь тодорхой. Зодуулсан гэдэг гомдлыг хуулийн байгууллага шалгаад шийдвэрлэнэ. Бас  шаардлага тавьсан албан тушаалтны биед халдсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсээд явна.

бы

-Цагдаагийн офицер галт зэвсэг агсаж дээрэм хийсэн хэрэг ч бас гарсан шүү дээ? -Тэр бол цэвэр гэмт хэрэг. Үнэхээр цаглдаагийн байгууллага дотор буу бариад гэм хэрэг хийнэ гэдэг байж болшгүй асуудал. Тухайн хүний хувьд гурван үе дамжсан цагдаагийн гэр бүлээс гаралтай алба хаагч байсан. Энэ явдал манай сургалтын технологи, дотоод хяналт болохгүй байгааг харуулж байна. Цагдаагийн алба хаагч иргэнд халдсан бол ямар ч өршөөл байхгүй. Харин дотроо нэг нэгийгээ зодсон тохиолдолд нухацтай авч үзэх хэрэгтэй. Шууд удирлагад нь байдаг хүндээ шаардлага тавихаар орой нь согтуу ирээд “Хурандаад заадаг хэн бэ” гээд зодддог байж болохгүй.

аб

-Хятадад хар тамхины хэрэгт холбогдсон Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Баясгалангийн хүүг эх орондоо ялтан шилжүүлэх гэрээгээр шилжүүлэх болсон гэдэг үнэн үү?

-Х.Баясгалангийн хүү гэдгээрээ биш болов уу. Хятадад гэмт хэрэг үйлдээд ял эдэлж байгаа иргэдээ эх оронд нь авчрах талаар яригдаж байгаа асуудал бий. Тухайн ял эдэлж буй иргэд өөрсдөө хүсэлт гаргадаг. Хэний хүүхэд байх нь хамаарахгүйгээр хүсэлт гаргасан бол боломжтой хэмжээнд ажиллах үүрэгтэй.

ыө

-“Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг юу болж байна вэ. Өөрөө хэргээ хүлээсэн гэдэг мэдээлэл бий?

-Ахиц гарч байгаа. Өөрөө хэргээ хүлээх нь нэг асуудал. Үүний цаана Монгол Улс 140 гаруй сая долларын өрөнд орчихоод тухайн банк нь Засгийн газраас нэхэж байгаа. Тиймээс шалгалтыг нэлээн нарийн явуулж байна. Ш.Батхүү  “Би  хуурамчаар гарын үсэг үйлдсэн” гэж хэлдэг. Хуурамчаар үйлдсэн гээд явчихаар гарын үсэг зурсан гэж байгаа “Эрдэнэт”-ийн Ч.Ганзориг нарын олон хүн хэргээс гарч байгаа. Иймэрхүү хэргээс болж Монгол Улс  зургаан арбитрт дуудагдаад явж байна. Ихэнх нь уул уурхайтай холбоотой. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хэрэг дээр тусдаа ажлын хэсэг байгуулагдсан. Төрийн өмчийн хорооны түвшинд байгуулсан ажлын хэсэг бол бидний эрх  хэмжээ хүрэхгүй юм байна гэдгээ хэлсэн. Тиймээс дахиад өргөн хүрээтэй ажлын хэсэг байгуулах асуудал яригдана. Одоогоор тухайн гарын үсэг хуурамч уу гэдгийг эцэслэн тогтоогоогүй  байна.

өыб -ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар энэ мэт олон хэрэгт холбоотой гэж ярих юм. Тэр хүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахиж тавих боломж бий юу?

-Үндсэн хууль, Цэцийн тухай хуульд Цэцийн гишүүнийг Цэцийн шийдвэргүйгээр шалгаж болохгүй гээд заачихсан. Тэгэхээр Цэцийн есөн гишүүн хуралдаад, энэ Д.Сугар гэдэг хүнийг шалгаж болно гэж шийдвэр гаргавал шалгах эрх үүснэ. Прокурор Цэцэд хоёр ч удаа хандсан боловч хүлээж аваагүй. Хэрэв Ш.Батхүүтэй холбоотой хэрэгт гарын үсэг хуурамч эсэх нь тодорхой болбол, хэрвээ үүнд Д.Сугар гэдэг хүн гарын үсэг зурсан нь тогтоогдвол Д.Сугарын Цэцийн гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахин тавих боломжтой.

абө -Хангалттай үндэслэл байхад Цэц зориуд хаацайлж байна гэж  ойлгож болох уу? Эсвэл цагдаагийн байгууллага хангалттай нотлох баримтгүйгээр асуудал тавиад яваад байгаа юм уу?

-Цэцийн өмнөөс би ярих эрхгүй. Тэдний дотроо шийдэх асуудал. Гэхдээ үүнээс болж хууль сахиулах байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж байгааг хэлж чадна.

өб

-Г.Буяндоржтой холбоотой олон хэрэг шалгагдаж  байгаа гэдэг. Гэтэл нөгөө талаас ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь хууль бусаар барьж хорилоо гэдэг зүйл яриад  байгаа? -Хэд хэдэн хэрэгт шалгагдаад явж байна. Хэргийг шалгах явцад Г.Буяндорж өөрөө ч бусдад залилуулсан байж болох нөхцөл байдал үүссэн. Тиймээс хуулийн  байгууллагаас дуудсан цагт ирээгүй, шаардлага тавиад хязгаар тавиад байхад оргон  зайлсан гэдэг үндэслэлээр цагдан хорьсон.

аө

-Саяхан татварын байцаагч эмэгтэйн хийсэн хэрэгт 25 жилийн ял оноосон Олон нийтийн зүгээс энэ хэрэг гарахад гол  хүчин зүйл болсон н.Батболдод  ямар нэгэн хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?

-Үндсэн хуульд зааснаар ял шийтгэлийг халдан хэрэглэхийг хориглодог. Хүүхэд нь гэмт хэрэг хийсний төлөө аавыг шүийтгэдэггүй. Яг түүнтэй адил. Д.Батболд гэдэг хүн хутга бариад хүний амь хохироогоогүй. Тийм болохоор хүн хүтгалсан хэрэгт шийтгэх учиргүй. Хүн болгон хутга бариад асуудлыг шийддэггүй. Хэрүүл хийгээд шийдэж болдог. Гэтэл хутга бариад хүний амь хохироосон нь тэр хүний л үйдэл. Тэр хүний үйлдлийн төлөө өөр хүнийг буруутгаж болохгүй. Нийгэм ёс суртахууных нь үүднээс буруутгаж болно. Энэ ёстой нээрээ гээд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно. Тэрнээс биш хэрэг үүсгэх сэдэл, шалтгаан болсон хүн бүрийг шийтгээд байвал нийгэм бүхэлдээ гэмт хэрэгтэнүүдээр дүүрнэ. Хүн болгоныг хамаатуулж шийтгэх боломжгүй. 1939 оны их хэлмэгдүүлэлт үүнээс л болж гарсан.

аө

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Urshuuliin huulia hurdan gargaarai
2013-10-30
zochin:
dotoodiin tseregiig btlan hamgaalah ni medeh bailgui dee nymdorj shig ooriigoo ger bulee hamgaaluulahgeegui ard tumenteigee oir ami negtei baina malaa. ter zavhai batboldiig said shalgadag bish avilgatai temtseh gazar sgalgadag yumdaa. umaa medehgui baij zaluu saidruu buu dair teneguudee.
2013-10-27
zochin:
temuujin saidaa ger buliin huuliig mash nariin changa bolgoj ogooroi busdiin ger buliig uimuulj ur huuhdiig ni ehneriig ni doromjilj gar hursen zavhai huuhnuuded medseer vaij huuhediig ni toruulsen bol ed horongo mongo olgohgui baih heregtei. tegvel ger bultei hunii huuhediig gargaj ih ed horongotoi bolno gej zutgeh huuhen baihgui shuu. emegteichuud oorsdoo bayn baih gej busdiin amidrald ataarhaj amia alddag ni bolih biz
2013-10-27
zochin:
tsagdaagiin huchiig temuujin sulruulsan genuu yuamar zevuun ybuulaga hiideg novsh ve ard tumen chamshig hutguuriin ugend avthaar teneguud yum uu... temuujin said mash zov ajillaj baina.tsagdaag demjij zov zamd ni oruulj tsagdaagiin dolignuur avilgach daranguilagch darga hurandaa general tednii ur huuhed ah duu ehneruudiin buzar uiliig olon tumend il bolgosond booj uhehnee kkkkkkk ene bol jinhen gaihamshig eruul shinchlel temuujindee bayrlalaa
2013-10-27
Жамуух :
Д Батболдын хувьд таиган болгох нь олон хvны сэтгэл хvсхэлд ниицэх юм баина тиим болохоор дур хvсэл тачаалаа барьж эр хvны жудаг гаргаж яавахгvи бол Олон эрчvvд иим хувь тавилантаи болон шvv Батболдын хувьд аимшигын амьдралаар амьдрах болждээ
2013-10-26
Чинзориг:
Сайд маань Дотоодын цэргийн талаар маш буруу ойлголттой байдаг юм байна, буруу ч шийдвэр гаргаж байна даа Дотоодын цэргийн нэг байгууллага дээр ядаж нэг удаа очиж ажил байдал, гүйцэтгэдэг чиг үүргийг нь судлаж мэдчээд ингэж яримаар юм, Улсын сайд хүн цэрэг бол дайнд л хэрэгтэй гээд сууж байх гэж харамсмаар юм ярьж байна даа эх орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал гээд улс оронд эрчүүд цэргийн алба хааснаараа ямар чухал нөлөөтэй байдаг талаар юу ч мэдэдгүйн байна. Нийгмийн хэв журам, хувь хүний эрх ашгаас илүү улсын онц чухал объектын аюулгүй байдлыг бүх улс 1рт тавьж байхад ийм зүйлийг мэдэхгүй ингэж хамаагүй ярьж болохгүй. Улсын онцгой объектын хамгаалалт сулраад ирхээр асуудал үүсэж улс оронд их хохирол учирхад дотоодын цэргийг татан буулгасандаа харамсах, бас хариуцлага хүлээх байхаа.
2013-10-24
ЗОЧИН:
НААД БАТБОЛД ЧИНЬ ЯМАР МӨНГӨӨР АВСАН МАШИНАА ЭНЭ ОЛОН ХҮҮХНҮҮДЭД БЭЛЭГЛЭЭД АЛАЛЦУУЛААД БАЙГАА ЮМ БЭ. ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ХҮН БИЗДЭЭ. ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГТЭЭ ЭНЭ МАШИНУУДАА АВСАН МӨНГӨӨ ТУСГАСАН ЮМ УУ ШАЛГААЧ
2013-10-23
zochin:
said ta bidend todorhoi zuiluuded hariult ugluu. bayarlallaa. Negen zuiliig tand dahin sanuulahad ur huuhdee usguud amidralaa zalguulaad yabj baisan 2 emegteig negiig ni amid nertei nuguug ni nuhend hiichiheed gemgui hereg hiigeegui geed Batbold gedeg huniig heleed baigaa ni sonin sanagdaj ba. Yalanguya tanai ene turiin tusgai baiguullagiin murdustei dargantsaruudad iim yabdaltai hun mash ih baigaa gedgiig tand sonorduulay. BI yasanch baisan hereg huleeh huuli baihgui geed ur huuhdeeree toglood yabj baigaa Batboldtonguud mash ih baigaa. Ta uuriin haryanii baiguullaguudaaraa sudalgaa garguulaad uzeerei tednii heden hubi ni hamtran amidragch gedeg hereer abgai huuhdee orhiod bieiin jargal edleed yabj baigaa gej ta bodoj ba.Bas boloogui tsol hergem tushaal ahiad baigaag yu gej oilgoh be. Ireeduid huuhed ni etsegiigee duuraigaad abgai huuhdee haysan hun tushaal debshdeg gej oilgoh buren bololtsootoi bolj baigaa.Ene meteer huuliin baiguullagiihaniig abch debshuulehdee ger buliin baidliig saitar shalgah hereb salj sarnij huuhdeer togloson hen guaig ch alban tushaal ahiulahgui baihaas gadna niited medegdehuits arga hemjee abah heregtei sanagdana. Said mini ene olon unchin hayagdmal huuhduudiin hubi zaya magadgui tanii gart baij ch boloh yum. Tanii ajild amjilt hucie.
2013-10-23
Иргэн би:
Хариултууд нь юун ч бөөрөнхий юм бэ? Эхнэр хүүхнүүдтэй заргалддаг шигээ хэлэмгий доломгой байж чаддаггүй амьтан бэ?
2013-10-23
батболд:
аллагын сэдэл үүсгэсэн батболд гэмгүй гэж хуулийн дагуу хэлж байна уу тэгвэл ёс суртхуунаар үхүүлэх хэрэгтэй төрийн хувийн аль ч хэвшил ажилд авч болохгүй хаа таарсан газар нь гулимаж байх хэрэгтэй
2013-10-23
.....:
ЦАГДААГИЙН хучийг яагаад ТЭМУУЖИН сулруулж ОЛИГАРХИУДАД боломж олгоод байна. ИРГЭД Минь сайн л бодоорой
2013-10-23
zochin:
Tsgdag l goy blgmor bnda bugd l ejil tgsh ajilah bolmjt blgmor bn
2013-10-23
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-10-23
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-10-23
Zaluu hun:
Temuujin bol ajlaa 100% mundag hiij bgaa uls turiin tom zutgelten! Tsaashid bidnii itgeliig bitgii aldaarai
2013-10-23
amjilt:
Tand ajliin undur amjilt husie. Yarij bgaa bukhnee zaaval ajil khereg bolgooroi
2013-10-23
Zorig:
TSAGDAAGIIN AKDEMID SURGALTAN OTSSON TSAGDAA NARIIG DARAMTLAN MONGO ABCH BAIGAAD BARIGDAJ TSAGDAAGIIN TSOLOO ABHUULJ DARAA ENE SUHBAATAR DUURGIIN TSAGDAAD AJILLAJ BAIHDAA STAGDAAGAA ZODOJ GEMTEEN GEMT HEREG UILDEN TSAGDAAGIIN BAIGUULLAGAD AJILUUAH ES SURTHUUNII ERGUI GEJ HALSAN HUNIIG BILEGT DARGA ERGUULEN TSAGDAAD ABCH BAYANGOL DUURGIIN TSAGDAAGIIN HELTSIIN DARGAAR TOMILSON BAINLAI TEGEHEER SHUUD ZAHIRAH DARGA ENE DARAMTALJ MONGO ABSAN, TSAGDAAGAA ZODOJ GEMTEESEN BOLHOOR HUULI ZORCHOOGUI BAINA GESEN UG YUM UU SAIDAA
2013-10-23
Зочин:
Тэмүүжийн энэ чигээрээ амжилттай сайн ажиллаарай.Үүнийг чи л хийхгүй бол өөр хэн ч чадахгүй гэдгийг мэдэж байгаа биз дээ
2013-10-23
zochin:
Amjilt husii
2013-10-23
ebat:
Tsagdaa huchgui bolohoor niigem nileen davarsan heden nuhduudee dilehgui bhdaaa..
2013-10-23
japan:
Temuujin sain ajillaarai. Amjilt husie
2013-10-23
mmng:
batbold zugeer neg turiin alba haagch yamar munguuruu ter olon unetei mashiniig avch busdad beleglej terbumtan shig yavj bdag yum. eniig shalgaj todorhoi bolgoh heregtei shu de
2013-10-23
Irgen:
Vnexeer yarij xelj bgaa chin vnen bol mongol ulsad maani iim turiin tvsheetei bolj bgaad bayarlaj bn. Uragshaa ard chin mongol ulsiin maani 100 100 mingan irged bgaa shvv.
2013-10-23
bold:
Ter Tatvariin baitsaagchtai holbootoi Batbold gej huniig avilgatai temtseh gazraas shalgaj bolohgui yu, yaj olson mongooroo tegej tsatsaj yavsan yum bol, uneheer ooriinhoo hucheer huuliin daguu olj avsan mongotei bol ok bayan hun jargaa l biz, huuli busaar olj avsan mongoor tegej tsatsaj jargasan bol yostoi mai pizda geed horongiig ni huraagaad yavuuldag gazar ni yavuulah heregtei sh de
2013-10-23
Zochin:
Ariunaa ix l gvij dee Buyandorj gej uilj mailj bgaad Noxroo xoxirogch bolgoj dee Vm gej iim l bdag vm bn Buyandorjoos bolj xoxirson tsagdaagiin alban xaagchdiin ar ger bvl Ed nariin Xoxi ni bolood duusax vm bn Za za oilgomjtoi Udaxgvi Xoxirsonoo gaixad vbax vm bn
2013-10-22
NARAN:
YOOY BUGD ZAMHRAH YUM BNA.ARIUNAA NUDEE GYALALZUULAAD HED GUICHIHEER BUYNDORJ NI HOHIROGCH BOLCHIHOOD BAIVAL IIM REKETCHINGUUD DAVRAAD BAIH NI DAMJIGGUI.
2013-10-22