
Өнөөдөр зүүн зүгийн нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Зүүн зүгийн нутгаар 1-6 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 9-14 хэм, баруун зүгийн нутгаар 5-10 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
Улаанбаатарт үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 6 хэм хүйтэн, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ