Өнөөдөр 0-5 настай хүүхдийн эрхийг хамгаалах өдөр

img

Энэ өдрийг “0-5 насны хүүхдийн эсэн мэнд амьдрах, аюул эрсдэлгүй орчинд өсч бойжих эрхийн өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэж байна.

Өнөөдөр нийт 67 улс оронд 50 мянга гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн 0-5 насны хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийн төлөөх үйл ажиллагаанд биечлэн оролцож, хүүхдийн төлөө идэвх санаачлагатай ажиллахыг шийдвэр гаргагч, үүрэг хүлээгчдэд уриалах аж.

Монголын хүүхдүүд ч мөн энэ өдөрт дуу хоолойгоо нэгтгэжээ. Тэд энэ өдрийг тохиолдуулан бага насны хүүхдийн эсэн мэнд амьдрахад тулгамдаж байгаа хамгийн хүнд асуудлууд, ялангуяа хүүхдийн ахуйн осол гэмтлийн асуудлыг хөндөн тавьж хэлэлцүүлэг хийж, “Урьдчилан сэргийлж болох шалтгаанаар хүүхэд гэмтэх, эндэх ёсгүй” баримтат кино бүтээхэд оролцсон байна.

Урьдчилан сэргийлж болох шалтгаанаар эндэж байгаа хүүхдийн тоо дэлхийн хэмжээнд 1990 онд 12 сая байсан бол 2012 онд 6.6 сая болон буурчээ. Хэдий тийм боловч Мянганы хөгжлийн зорилтоор 2015 он гэхэд 0-5 насны хүүхдийн урьдчилан сэргийлж болох эндэгдлийг гуравны хоёроор бууруулах шаардлагатай. Улс орны Засгийн газрууд хүүхдийн төлөө зориулах төсөв, хөрөнгөө нэмэгдүүлж, ялгаатай орлоготой, амьдралын чанар нь өөр өөр орчинд амьдарч буй бүх хүүхдийг эсэн мэнд амьдрах тэгш боломжоор хангах ёстой гэж Хүүхдийг ивээх сан үзэж байгаа аж.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ