Чуулган 15.00 цагт хуралдана
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 15.00 цагаас хуралдана. Хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон “Засгийн газарт үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ