Ажлын хэсгийн хуралдаан болно

img

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан, Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан зэрэг ажлын хэсгийн хуралдаанууд болно.Тодруулбал,“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас Төрийн ордны “Г” танхимд болно.

Мөн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.30 цагаас “А” танхимд тус тус хуралдана.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ