Бо Силайн давж заалдах хурал болно

img

БНХАУ-ын Чунцин мужийн коммунист намын хорооны дарга асан Бо Силайн давж заалдах шүүх хурал ирэх баасан гарагт товлогдсон байна. Авилга авч, мөнгө шамшигдуулсан хэрэгт шүүхээс бүх насаараа шоронд хоригдох ял сонссон Бо Силайн давж заалдах шүүх хурал Шандуны Ардын дээд шүүхэд болох аж.

Хятадын эрх баригчид Бо Силайн давж заалдах эрхийг зөвшөөрсөн боловч давж заалдах шатны шүүхээс түүний шоронд хорих ялын хэмжээг багасгах найдлага бага байгаа гэнэ. Тус улсын түүхэнд авилгын хэрэгт буруутгагдаж ял сонссон улстөрчдийг давж заалдахыг зөвшөөрсөн тохиолдол маш цөөн байдаг. 2012 онд сайд байсан Вань гэгчид, давж заалдахыг шүүхээс зөвшөөрч байснаас хойш ямар ч улстөрчид давж заалдах боломж олгож байгаагүй аж.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-10-23