Н.Алтанхуяг: Монгол бол бизнесийн боломжоор дүүрэн орон

img

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 22-26-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд хоёр талын холбогдох албаныхан угтан авсны дараа айлчлалын бүрэлдэхүүн Сычуань мужийг зорилоо. Учир нь тус мужийн төв Чөндү хотноо энэ сарын 23-27-ны өдрүүдэд болж буй Хятадын баруун бүсийн олон улсын 14 дэх удаагийн үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхий сайд гол зочноор уригдсан юм.

.

Айлчлалын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуягт Сычуань мужийн дарга Вэй Хун бараалхлаа. Сычуань муж, Монгол Улс хоорондын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг өргөтгөхөд дэмжлэг хүсч байгаагаа мужийн дарга уулзалтын үеэр хэллээ. Түүнчлэн, 2008 онд тус мужид тохиолдсон газар хөдлөлтийн үед хүмүүнлэгийн тусламж үзүүлж, мөн гамшигт өртсөн 60 хүүхдийг эх орондоо урьж амраасанд мужийн ард иргэдийнхээ нэрийн өмнөөс гүн талархал дэвшүүллээ.

.

Эдийн засаг нь өндөр өсөлттэй, байгалийн арвин баялагтай, хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлээ онцгойлон хөгжүүлж чадсан Сычуань мужаас харах туршлага, хамтрах салбар олон бий гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн.

 .

Ийм ч учраас БНХАУ-ын Баруун бүс нутгийн үзэсгэлэнд өндөр ач холбогдол өгч, Монголын талаас анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй ирж оролцож байгааг энэ үеэр онцолсон юм. Монгол Улсын аль нэг хотыг Сычуань мужтай “нөхөрлүүлбэл” илүү үр дүнтэй, бүтээлчээр хамтран ажиллах боломжтой юм гэдгийг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг тэмдэглээд, энэ хүрээнд яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

 .

Үүний дараа Ерөнхий сайд Хятадын баруун бүсийн олон улсын 14 дэх удаагийн үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүндэт зочны хувиар уригдан оролцлоо.

.

Баруун бүс нутгаа эрчимтэй хөгжүүлэхийн тулд Хятад улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэх нээлттэй бодлого хэрэгжүүлжээ. Бизнесийн харилцаанд оролцогч бүх талыг уулзуулах, дэвшилтэт шинэ бараа бүтээгдэхүүнийг нь сурталчлах, гэрээ хэлэлцээр байгуулах гээд бүх талын үйл ажиллагааг багтаасан “Баруун бүсийн олон улсын үзэсгэлэн” хэмээх арга хэмжээг Хятадын 15 яам, 12 муж болон Шинжааны Үйлдвэрлэл, барилгын нэгдэл хамтран 2000 оноос хойш зохион байгуулж иржээ. Энэхүү үзэсгэлэнд 70 гаруй орны төлөөлөгчид, бизнес эрхлэгчид оролцож байгаа ба үүний дотор Австрали, Канад, Беларусь, Македон, Танзанийн төрийн өндөр албаныхан багтжээ.

.

Үзэсгэлэнгийн үйл ажиллагааг дэмжиж, ач холбогдлыг нь өндөрсгөх үүднээс нээлтийн ажиллагаанд нь гадаадын төр засгийн удирдлагуудыг жил бүр урьж оролцуулдаг байна. Энэ жилийн хүндэт зочин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг үзэсгэлэнгийн нээлтэд хэлсэн үгэндээ уг үзэсгэлэн нь олон улс, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, солилцоог өргөжүүлэх чухал талбар болсныг онцлоод, БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалаа ийм чухал арга хэмжээнээс эхэлж буйдаа сэтгэл хангалуун байна гэлээ. “Монгол бол бизнесийн боломжоор дүүрэн орон. Зөвхөн уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтад биш хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ч Монгол Улс нээлттэй. Харилцан ашигтай байх, хамтдаа хожих зарчмын дагуу урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн энэ үеэрээ онцолсон юм. Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын ардын урлагийн "Домог" хамтлаг тоглолтоо сонирхууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

lubold:
Дээр хэлсэн хүмүүстэй санал нэг байна. Ядаж Ерөнхий сайдын нь орлогч түвшинд хүлээж авсан бол. Нэг мужийн захирагч авах ч гэж. Элбэгээг ямар ч албагүй намын шугамаар очиход Төрийн зөвлөлийн гишүүн, Хяналтын байнгын хороон дарга дээрээсээ 4 дөх хүн хүлээн авч байсан юм. Таны протокол ч нэг л бишээ. Ингэж доош орж байгаа нь Монголын биш таны нэр хүндийн асуудал, урьдчилж байхан сүржигнэсэн яалаа. Дагуул нь хувцаслалт нь ёо ёо авгай жаахан хүүхэн хүн шиг яваач, жижиг гоё цүнх бариад ч юм уу, бүдүүн бол арай бараан өнгө сонгоод ядаж. Би л хөдөөнийх гэсэн шиг. Ахуяг дарга энгэр заамаа тэгшлэхэд яадаг байна, цэмцгэр бай, ойлголт алга да. Гадаад зөвлөх өө ажлаа хий. Гадаад яамаа ажлаа хий. Чадах хүн үгүй л дэ.Мэргэжлийн дипломат хүн монголд үлдээгүй бололтой. Энэ 2-ын имиджийг яах вэ. Гадаад зөвлөх гэж байна уу? Даргын хувцаслалт, авгайн хувьд бүр хэлэх ч үг алга да. Дээр нь юун ч том юм. Ядаж байхад юу өмссөн байна аа
2013-10-24
тунсаг:
авгай жаахан хүүхэн хүн шиг яваач, жижиг гоё цүнх бариад ч юм уу, бүдүүн бол арай бараан өнгө сонгоод ядаж. Би л хөдөөнийх гэсэн шиг. Ахуяг дарга энгэр заамаа тэгшлэхэд яадаг байна, цэмцгэр бай, ойлголт алга да. Гадаад зөвлөх өө ажлаа хий. Гадаад яамаа ажлаа хий. Чадах хүн үгүй л дэ.
2013-10-24
Сара:
Мэргэжлийн дипломат хүн монголд үлдээгүй бололтой. Энэ 2-ын имиджийг яах вэ. Гадаад зөвлөх гэж байна уу? Даргын хувцаслалт, авгайн хувьд бүр хэлэх ч үг алга да. Дээр нь юун ч том юм. Ядаж байхад юу өмссөн байна аа
2013-10-24
Зочин:
Дээр хэлсэн хүмүүстэй санал нэг байна. Ядаж Ерөнхий сайдын нь орлогч түвшинд хүлээж авсан бол. Нэг мужийн захирагч авах ч гэж. Элбэгээг ямар ч албагүй намын шугамаар очиход Төрийн зөвлөлийн гишүүн, Хяналтын байнгын хороон дарга дээрээсээ 4 дөх хүн хүлээн авч байсан юм. Таны протокол ч нэг л бишээ. Ингэж доош орж байгаа нь Монголын биш таны нэр хүндийн асуудал, урьдчилж байхан сүржигнэсэн яалаа. Дагуул нь хувцаслалт нь ёо ёо
2013-10-23
Zaya:
Pidjakni hantsui arai l urt baina. Jaahan boginsood tsagaa sorochkni manjet ni 1 sm eer arai urt baival tseverhen haragdana.
2013-10-23
Çî÷èí:
Èõ ãàðàà îðîëöóóëæ ÿðèõ þìàà. ßðèàíû ÷àäâàð ìóó õ¿í èõ ãàðàà õîëüæ ÿðüäàã þì øèã áàéãàà þì.
2013-10-23
zochin:
Yo... ene Altantuya Beijing-d ochood l huruugaa gozoilgoj baigaad l hudlaa shaaj ogch dee. ha ha...
2013-10-23
зочин:
төмөр замын гурван угсармалын гомо мөнхөө
2013-10-23
зочин:
төмөр замын гурван угсармалын гомо мөнхөө
2013-10-23
Arai ch dee!!:
Esvel gantsaaraa yavj bai !!!!
2013-10-23
Arai ch dee!!:
Esvel gantsaaraa yavj bai !!!!
2013-10-23
Icheed bnaaaa:
Altanhyg aa...? Ehnertee anhaaraachee !!!! Yamar olon heluuldeg um ve? Buhel buten Mongol uls gej garigdNa!! Huvtsaslalt n urgelj muuhai bh um! Delguurt yavj bgaa um uu.. Arai ch dee! Ichmeer um!!!!!!!
2013-10-23
x x x x:
huniig muu helehdee l yg ter helsen usniihaa uher shig nohduud guaglachih ymaa.gadnii toriin terguunii ehner n iim emegtei baival yasan ih magtah boldoo.ene hunii ajil n l iim ym hoino duugui l ur dung n hulee.
2013-10-23
irgen:
Gantsaaraa yavj boldoggui yumuu.Muuhai usnii uher shig balair huuhen daguulaad yavhiin.Ooroo gazriiin beteg shig ehner n usni uher shig.
2013-10-23
үзэсгэлэн:
нэг мужийн даргын урилгаар үзэсгэлэнд оролцох гэж явсан юм байна л даа энд явахаасаа урьд зүгээр л нэг төрийн өндөрлөгүүдийн уулзалтад орох гэж байгаа юм шиг л яриад байсан биш билүү энэ нэг л биш ээ засаг э/з-ийн хүнд байдалд байхадбас үзэсгэлэнд оролцох ухаан алтанхуягт л байгаа бололтой
2013-10-23
үзэсгэлэн :
ха ха зүгээр л үзэсгэлэнд оролцох гэж явсан юм уу
2013-10-23
гарчиг:
гарчигт хандахад яг ийм үг хэлсэн бол баахан хятадыг л дуудлаа гэсэн үг дээхэн туркуудыг дуудаад байсан
2013-10-23
орос:
өмнөхөн нь оросын жижиг баавгай морилсон сүртэй хүлээн авч байсан даа бүх суваг нь дүүрэн ачаалалтай, гэтэл манай хүнийг нэг мужийн дарга л тоож байх шиг ингэж доош орох ч гэж илүү хошуулахад эхнэр нь сайхан монгол дээл өмсчихгүй дээ зохидог л юм билээ мөн жаахан ард нь явж байгаарай даа томоо эхнэр нь урд нь явахаар жижиг хүнээ хаачих гээд байгаа юм
2013-10-23
From China:
Энэ, хүний тайзан дээр учиргүй өөрийн далбаа барьж мандуулж болдоггүй бхгүй юү даа. Хэрэв барьвал заавал цаад газрын далбаатай хамт барьдийш дээ. Дипломат ёс заншил гэдэг маш нарийн мэдрэмж бдийм. Ямар улсыг төрийн албанд авдиймбэ дээ. Учиргүй л шалгаж авлаа гээ л бдаггүй блүү. ,
2013-10-23
Zochin:
Khyatadad ochood bitgii hudlaa bielegdehgui yum yariaraai. Esvel tendee batbayartaigaa uld
2013-10-23
From China:
CCTV-гээр Орос Энэтхэгийн ерөнхий сайд нарын айлчлалын тухай л яриж бна. Манай тэнэгийг хязгаар нутгийн нэг үзэсгэлэнд нутгийн удирдлага л хүлээн авч бхав шив дээ. Бид ч доошоо орж гүйцэж бна дөө. Энэ хий хоосон онгироо зан, омогшил, хүний дургүй хүргэсэн тэнэг хэв маягаа больцгооёо. Даруухан байцгаая. Баян биш байж баян юм шиг загнахаа больцгооё. Муухай харагдаад бна. Түүнд нь тааруулж харьцаад бна гадныхан.
2013-10-23
keke:
Yun bolomj dyyren baidgiin... Turuus tursun terbymtangyydaar dyyrzen yls bna
2013-10-23
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-10-23
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-10-23