Пакистаны тал НАТО-гийн мэдэгдлийг няцаалаа

img

Афганистанд  байрлах  олон улсын хүчин  руу пакистаны талаас буудсан учир эвслийн нисэх хүчин агаарын цохилт өгсөн. Үүнээс болж  пакистаны 25 хилчин амь үрэгдсэн гэж НАТО мэдэгдсэнийг Пакистаны Батлан хамгаалах яамнаас  няцаалаа. Энэ агаарын цохилтыг хэзээч зөвтгөж болохгүй гэж Батлан хамгаалах яамны хэвлэлийн  төлөөлөгч Атхар Аббас мэдэгдсэн байна. Хилийн цэргийнхэн амь үрэгдсэн нь ”Пакистантай харилцаагаа хэвийн болгох гэж чармайж байгаа АНУ-ын хүчин чармайлтыг үгүйсгэнэ” гэж пакистаны  хэвлэлүүдээр бичиж байна. Афганистанд байрлах  эвслийн цэргүүдэд пакистаны нутгаар дамжуулан ачаа хүргэж байсан тээврийн хонгилыг хаах шийдвэр Исламабад гаргасан байна. Үүнээс гадна Шамсид байгаа стратегийн хувьд маш чухал нисэх хүчний баазыг 15 хоногийн дотор чөлөөлөхийг АНУ-аас Исламабад шаардаад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ