Зүүн аймгуудын олборлох салбарын талаар хэлэлцэнэ

img

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын хэсэг, ажлын алба, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран “ОҮИТБС-ын Зүүн бүсийн анхдугаар чуулган”-ыг Хэнтий аймгийн Өндөрхаан хотноо энэ сарын 25-нд зохион байгуулахаар болжээ. Чуулганд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгийн удирдлага, иргэд, иргэний нийгмийн төлөөлөл болон тухайн аймгуудад хайгуулын болон олборлох үйл ажиллагаа эрхэлж буй компанийн төлөөлөл оролцох аж.

Тус чуулган нь орон нутгийн түвшинд төр, хувийн хэвшил, иргэн гэсэн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, ил тод байдлын хэрэгжилтийг бодитой болгоход чиглэх юм. Чуулганаар зүүн аймгуудын олборлох салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид баримтлах бодлого стратеги, ОҮИТБС-ыг орон нутагт хэрэгжүүлэх боломж, арга замыг хэлэлцэх юм байна. Иймд зохион байгуулагчид олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэхэд гурван талын тэгш оролцоог хангах үүднээс чуулганд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд идэвхитэй оролцож, санал бодлоо илэрхийлэхийг уриалж байв.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ