Гэмт хэргийн тухай хуулийн төслийг өргөн барив

img

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Гэмт хэргийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр өргөн барьжээ. Эрүүгийн хууль нийгэмд шударга ёсыг тогтоох, аливаа гэмт халдлагаас нийгэм, төр иргэнийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулж ирэхдээ тухайн цаг үеийнхээ улс төр, үзэл суртал, эрх зүйн соёл, ухамсар, үнэт зүйлсийг хамгаалж байдаг онцлогтой. 2002 онд Эрүүгийн хууль баталснаас хойш цаг үеийн тухайн нөхцөл байдал, нийгмийн шаардлагаас шалтгаалан уг хуульд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Гэмт хэргийн тухай хуульд хүний эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн бүлгийг дахин судалж, юуны урьд хүний бие махбодь, сэтгэл санаа, өмч хөрөнгийн эсрэг идэвхитэй халдлага хийсэн хохирол учруулсан үйлдлийг тусгахаар оруулжээ. Ийм байдлаар хуулийн төсөлд нийтдээ 65 гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинээр болон гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинжийг шинэчлэн найруулж тусгасан тухай хууль санаачлагч хэлсэн. Мөн дээрх хуультай холбогдуулан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mmmm:
karmanii hulgaichdiig shiitgedeg bolgoyooo
2013-10-23